Монгол Улсад Криминалистикийн алба үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан байгууллагын хэмжээнд олон арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр МҮОНРТ-ээс эрхлэн явуулдаг “Тунгаамал” танин мэдэхүйн цэнгээнт нэвтрүүлэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн алба хаагчид оролцон мэдлэг, оюунаа сорилоо.
