Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний 11 агентлаг, байгууллагуудын хооронд спортын аварга шалгаруулах тэмцээн 2014 оны 5 дугаар сарын 8-наас 11-ний өдрүүдэд боллоо. Уламжлал ёсоор энэ удаагийн спортын арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зохион байгууллаа. Уг тэмцээнд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн сагсан бөмбөгийн эмэгтэй баг 2-р байр буюу мөнгөн медаль, Нийслэлийн шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч, цагдаагийн дэслэгч Г.Ганцолмон шатрын тэмцээнд 3-р байр эзэлж хүрэл медалиар тус тус шагнагдаж нийт багийн дүнгээр 5-р байранд шалгарч амжилттай оролцлоо.
