Монгол улсын Хууль зүйн яамны сайд Х.Тэмүүжин өнгөрсөн жилд Америк-Монголын Хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор АНУ-д айлчлал хийсэн бөгөөд энэхүү айлчлалын үр дүнд 2014 оны 04 дүгээр сарын 13-19-ний өдрүүдэд АНУ-ын “Хар тамхи гэмт хэрэгтэй тэмцэх төрийн департментийн товчоо”-ны төлөөлөгчид Монгол улсад айлчиллаа.
Энэхүү айлчлалын хүрээнд 2014 оны 4 дүгээр сарын 17-ний өдөр Товчооны Тогтвортой бодлого зохицуулалтын хангах түншлэл, гэмт хэрэгтэй тэмцэх газрын ахлах бодлогын зөвлөгч Дэвид Фурди, Хууль сахиулах гэмт хэрэгтэй тэмцэх болон Холбооны мөрдөх товчооны "Олон улсын мансууруулах бодис төв"-ийн хуулийн ахлах зөвлөх Шибани Малходро, Хууль сахиулах болон Ази дахь "Холбооны мөрдөх товчооны мансууруулах бодисын төв" болон Европ дахь Азийн салбарын тэргүүн Кети Сзпила нар тус хүрээлэнд зочлон, Шүүхийн шинжилгээний лабораториудын үйл ажиллагаатай танилцлаа.