MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Эрчим хүчний сайд МҮОНТВ-ийн ММ агентлагт ярилцлага өглөө

    Эрчим хүчний сайд МҮОНТВ-ийн ММ агентлагт ярилцлага өглөө

    2014-04-29
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Улаанбаатар хотын эрчим хүч, дулааны хэрэгцээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангахын тулд шинээр ДЦС  барих, мөн зарим цахилгаан станциуд дээр өргөтгөлийн ажил хийж байгаа.  Энэ талаар мэдээлэл өгөхөөр Эрчим хүчний сайд М.Сономпил уригдлаа.

    -  Та өнгөрч буй долоо хоногт гол гол ажил хийгдэж байгаа газраар явсан. Яг хаана, хаана ямар хүчин чадалтай өргөтгөлийн ажил хийгдэж байгаа вэ?

    2013 оны эрчим хүчний салбарт бид бүтээн байгуулалтын ажлыг зарласан. Энэ ажлын хүрээнд манайд томоохон бүтээн байгуулалтын ажлууд явагдаж байгаа. Сүүлийн үед Улаанбаатар хотын барилгажилт ихээр нэмэгдэж байшин барилгууд ихээр ашиглалтад орж байгаагаас дулааны хүрэлцээ, хангамж муутай байгаа.

    Энд шинэчлэлийн засгийн газар өнгөрсөн онд  хотын зүүн талд БЗД-т Амгалан ДЦС барих шийдвэр гаргаж наймдугаар сарын 23 гэхэд газрыг чөлөөлсөн. Түүнээс хойш барилга, угсралтын ажил явагдаж байна. Өнөөдрийн байдлаар суурийн ажил 90-ээд хувьтай, тоног төхөөрөмжийн угсралт, захиалга 70-аад хувьтай байгаа.

    Энэ оны  10-р  сарын 15 гэхэд эхний ээлж ашиглалтад орно. Цаашаа туршилт, тохируулгын ажил хийгдэж 11-р дүгээр сар гэхэд бүрэн  ашиглалтад орно.  21 аймгийн бүх дулааны станцыг нэмээд тооцвол 300 мегаватт хүрдэг. Манай ТЭЦ-3, ТЭЦ-4%, ТЭЦ-2 цахилгаан станц бүгд нийлээд ойролцоогоор 1,500 гкал-ыг гаргаж байгаа.

    Өнөө жилийн хувьд Амгалан дулааны станц, ТЭЦ-4, ТЭЦ-3 цахилгаан станцын өргөтгөлүүд орсноор нийт 588 гкал дулаан нэмэгдэнэ. Тэгэхээр одоо дутагдаж байгаа дулааныг хаагаад ойрын 3-5 жилийн дотор 2020 оны түвшин гэхэд дулааны хэрэгцээг хангаад аваад явчих бололцоотой. Үүний дараа олон жил яригдсан Тавдугаар цахилгаан станц зэрэг шинэ эх үүсвэрүүд 2017-2018 онд орно. Өөрөөр хэлбэл дунд хугацааны хөтөлбөр боловсруулаад шинэчлэлийн засгийн газар ажиллаж байна гэж ойлгож болно.

    ТЭЦ-4 цахилгаан станц дээр 120 мегаваттын хүчин чадалтай турбин генераторын суурилалтын ажил явагдаж байна. Есдүгээр сарын 1-н гэхэд бүх угсралтын ажил дуусна. Мөн сар гаруйн хугацаанд туршилтын ажил явагдаж 11-р сарын 1-н гэхэд сүлжээндээ холбочихно.

    -  ТЭЦ-5 өөрөө дангаараа одоо гаргаж байгаа нь 580 орчим мегаватт шүү дээ. Тэгээд 120 мегаваттаар нэмэгдээд 700 орчим болох юм байна тийм үү?

    Тэгнэ. ТЭЦ-3 цахилгаан станц дээр 50 мегаваттын өргөтгөлийн  ажил явагдаж байгаа. Өргөтгөлд ялгаагүй 75 гкал дулааны өргөтгөл явагдаж байна. Одоо үндсэндээ барилга угсралтын ажил явагдаж байгаа. Туршилтын ажил явагдаж тавдугаар сарын 25-н гэхэд хүлээлгэж өгөхөөр бэлтгэлийн ажил явагдаж байна. Энэ ондоо цахилгаан, дулааны эрчим хүчний хомсдол байхгүй болно. Гэхдээ импортоор авах эрчим хүч, найдвартай ажиллагаагаа бодсон ч Оросоос авахгүй гэсэн ойлголт байхгүй.

    Оргил ачааллын үед авна. Ямартаа ойрын 2-3 жилд Монгол улсын хувьд цахилгаан, дулааны хувьд асуудал байхгүй. Түүнээс гадна найман аймагт дулааны станц барих шийдвэр гарсан. түрүүчийн аймгууд дээр гэрээ, хэлцэл хийгдээд эхэлж байна. Энэ ондоо гэрээ хэлцэл хийгдээд явж байгаа тул энэ ондоо барьж амжихгүй. 1-2 аймаг орж магадгүй. 2015 онд гэхэд найман аймагт дулааны станц баригдаж дуусна.  Энэ аймгуудад Архангай, Хэнтий, Дундговь, Баянхонгор, Говь-Алтай, Завхан гэсэн аймгууд юм.  

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

    2016-08-19 06:59:34

    АМЕРИКИЙН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-11 01:12:03

    ШИЗУОКИ МУЖИЙН ЗАСАГ ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-08 07:15:19

    ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

    2016-08-08 07:12:43

    ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙДААР ТОМИЛОГДСОН Т.ГАНТУЛГА АЖИЛДАА ОРЛОО

    2016-08-04 01:52:10

    ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТЫН ҮЕЭР ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТАЛААР ХӨНДЛӨӨ

    2016-06-23 23:50:58

    Монгол эрчим хүчний шинэ тоглогч болно

    2016-06-23 01:31:07

    ЭХЯ-ны баг тамирчид хоёр дахь удаагаа цомын эзэн боллоо

    2016-06-07 03:13:15

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!