MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Дулааны асуудлыг шийдвэрлэхэд маш том түлхэц болно

    Дулааны асуудлыг шийдвэрлэхэд маш том түлхэц болно

    2014-04-24
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Эрчим хүчний яам 2013 оныг бүтээн байгуулалтын жил болгон зарласан билээ. Энэ хүрээнд Амгалан дулааны станцын барилгын явц, ДЦС-3, ДЦС-4-ын 50-126 МВт-ын өргөтгөлийн ажилтай Эрчим хүчний сайд М.Сономпил, хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлч сурвалжлагч нарын хамт 2014 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр газар дээр нь очиж танилцав.

    Амгалан дулааны станц ашиглалтад орсноор Баянзүрх дүүргийн 20 гаруй мянган айл өрхийн  дулаан хангамжийг шийдвэрлэх боломжтой болох юм. Төслийн ажил өнгөрсөн оны наймдугаар сарын 23-нд  эхэлсэн. Суурийн ажил 80 гаруй, хувьтай, тоног төхөөрөмжийн 70 гаруй хувь нь  газар дээрээ ирээд байгаа, тоног төхөөрөмжийн суурилуулалтын ажил 20 гаруй хувьтай байгаа юм байна.  Яг одоо барилга угсралтын ажил ид явж байна. 

    “Карказын ажил ерөнхийдөө дуусаж байна. Ирэх долоо хоногоос хоёрдугаар ээлжийн карказ зуухны ажлыг эхлэнэ. Нэг сарын дотор бүх карказын ажлыг хийж дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Ажил жигдрээд ирмэгц гурван ээлжээр 24 цагийн турш ажиллах төлөвлөгөөтэй.  Яндангийн ажил хугацаанаасаа өмнө эхлээд баригдаад явж байна. БНХАУ-д манай гурван зуух 100 хувь угсрагдаад нааш нь ачуулсан” гэж Амгалан ДС-ын Ашиглалтын өмнөх захиргааны төслийн нэгжийн удирдагч Б.Баттөмөр танилцууллаа.  

    “Энэ оны аравдугаар сарын 15-нд эхний ээлжийн зуухыг  галлах ёстой. Нийтдээ гурван зуухаас бүрдэх энэ ДС- барилга байгууламжын ажил энэ  оны арванхоёрдугаар сарын сүүлч гэхэд дуусч бүрэн ашиглалтанд орох юм. Ингэснээр Баянзүүрх дүүргийн хэмжээнд одоо ажиллаж байгаа 86 уурын зуух хаагдаж, агаарын бохирдол тэр хэмжээгээр буурах боломж бүрдэнэ” гэж Эрчим хүчний сайд М.Сономпил сэтгүүлчдэд хэллээ. Өнөөдрийн байдлаар ДЦС-4-өөс гарсан дулаан 6-8 цагийн дараа Баянзүрх дүүрэгт ирж байна. Шинэ дулааны станц ашиглалтанд орсноор  дулааны алдагдал үүсэхгүй байх сайн талтай гэж сайд нэмж хэллээ.

    Амгалан дулааны станцыг барихад БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Төрийн өмчит “China Mashining Engineer Corporation” компанихамтран ажиллаж байна. Тус компани нь Турк зэрэг олон оронд иймэрхүү томоохон хэмжээний бүтээн байгуулалт хийж байсан туршлагатай юм байна.

    “Энэ ДС ашиглалт орсноор 90-100 хүн тогтмол ажлын байртай болох учиртай. Манайд энэ станцыг аваад явчих мэргэжилтэй боловсон хүчин хангалттай байгаа” гэж Амгалан ДС-ын Ашиглалтын өмнөх захиргааны төслийн нэгжийн удирдагч Б.Баттөмөр хэллээ.

    Эрчим хүчний сайдын дараагийн очсон газар нь ДЦС-3 ТӨХК байлаа. ДЦС-3 -ын 50 МВт-ын өргөтгөлийн ажил өнөөдрийн байдлаар 90 хувьтай явж байна. “Одоо барилга угсралт, тоног төхөөрөмжийн угсралт, шугам хоолой, цахилгаан, дулааны удирдлага хяналт түүнийг угсарч суурилуулах ажил хийгдэж байна. Тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлт 2013 оны есдүгээр сард бүрэн дууссан. Шинэ үйлдвэрлэсэн генераторыг 2013 оны арваннэгдүгээр сард хүлээн аваад одоо угсралтын ажил хийж байна. Барилгын өргөтгөл, угсралт, суурилуулалтын ажил ерөнхийдөө дууссан. Тоног төхөөрөмжийн суурилуулалт 98 хувьтай явж байна. Хөргөх цамхагийн угсралтын ажил дуусаад дотор шугам хоолойны байгууламжын ажил хийгдэж байна” гэж ДЦС-3 ТӨХК-ний гүйцэтгэх захирал Д.Чимиддорж танилцууллаа.

    Энэ өргөтгөл ирэх зургадугаар сард ашиглалтанд орсноор Улаанбаатар хотын Хан-Уул, Баянзүрх дүүрэгт шинээр баригдаж байгаа 12 давхар 95 барилга 4500 орчим айл өрхийг дулаанаар хангах боломж бүрдэх юм. Түүнчлэн нэ төсөл хэрэгжсэнээр богино хугацаанд, бага зардлаар эрчим хүчний системийг чадлын дутагдлаас гаргах боломжтой болох бөгөөд  дараагийн шатны шинэчлэлийг хийх нөхцлийг бүрдүүлэх давуу талтай юм.

    ДЦС-4-ийн хувьд 126 МВт-ын өргөтгөлийн ажил явагдаж байна. “Төлөвлөсөн ажил графикийн дагуу зохих ёсоор явж байна. 2014 оны  арваннэгдүгээр сарын 14-ны өдөр өргөтгөлийн ажлыг дуусгаж, байнгын ажиллагаанд оруулна. Барилга, угсралтын ажлыг есдүгээр сард дуусгаж, үлдсэн хугацаанд туршилтын ажлаа хийдээд ашиглалтанд оруулна” гэж ДЦС-4 ТӨХК-ний гүйцэтгэх захирал Б.Цэвээн хэллээ. Ингэснээр нийслэлийн 5 мянга гаруй айлын орон сууцыг дулаанаар хангах боломж бүрдэх юм.

    Эрчим хүчний салбарт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын явцтай танилцсаны дараа Эрчим хүчний сайд М.Сономпил хэлэхдээ “Бүтээн байгуулалалтын ажил бүх газруудад ямар нэгэн хүндрэл бэрхшээлгүй, графикт төлөвлөгөөний дагуу явж байгаа нь сайшаалтай. Аль болохоор хугацаа алдахгүйгээр, чанартай сайн гүйцэтгэх нь чухал байна. Өнөөдөр танилцсан эдгээр бүтээн байгуулалтууд ашиглалтад орсноор шинээр нийтдээ 588 гкал дулааны эх үүсвэртэй болох юм. Ингэснээр Улаанбаатар хотын дулаан цахилгааны асуудлыгбүрэн шийдэхэд маш том түлхэц болж өгнө” гэлээ. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

    2016-08-19 06:59:34

    АМЕРИКИЙН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-11 01:12:03

    ШИЗУОКИ МУЖИЙН ЗАСАГ ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-08 07:15:19

    ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

    2016-08-08 07:12:43

    ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙДААР ТОМИЛОГДСОН Т.ГАНТУЛГА АЖИЛДАА ОРЛОО

    2016-08-04 01:52:10

    ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТЫН ҮЕЭР ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТАЛААР ХӨНДЛӨӨ

    2016-06-23 23:50:58

    Монгол эрчим хүчний шинэ тоглогч болно

    2016-06-23 01:31:07

    ЭХЯ-ны баг тамирчид хоёр дахь удаагаа цомын эзэн боллоо

    2016-06-07 03:13:15

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!