2014.04.01-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын хурлын танхимд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газар хамтран уулзалт, зөвлөгөөн зохион байгууллаа. Гэмт хэргийг илрүүлэхэд шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник технологи ашиглах, хэргийн газрын үзлэгээр ул мөр, баримт сэлт илрүүлэх, цуглуулах, бэхжүүлэх болон харьцуулах шинжилгээ, адилтгал хийхэд учирч байгаа саад бэрхшээлийн талаар харилцан мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой энэ зөвлөгөөнд хоёр байгууллагын удирдлага, алба хаагчид санал бодлоо солилцлоо.