Монгол Улсын
Ерөнхийлөгчийн 2014 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн зарлигаар эрчим хүчний
салбарт идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг төрийн дээд одон медалиар
шагналаа. Тухайлбал Эрчим хүчний яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын
дарга П.Товуудорж, Дулааны 4 дүгээр цахилгаан станц ТӨХК-ны ажилтан М.Баяраа
нарын зэрэг хүмүүс Алтан гадас одон хүртсэнийг ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн
дарга Д.Дэлгэрцогт гардуулж баяр хүргэлээ.