Эрчим хүчний Яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалын дагуу эрчим хүчний салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөлийн гишүүд болон дотоод хяналтын ажилтнуудад зориулсан бүсчилсэн сургалтын эхний ээлж нийслэлийн Багануур дүүрэгт боллоо. Сургалтад “Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Багануур, Говьсүмбэр, Дорноговь, Хэнтий дэх салбар, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХК-ийн Зүүн Өмнөд бүсийн салбар, “Багануурын дулааны станц” ХК, “Налайхын дулааны станц”, Сүхбаатар аймгийн Баруун-Уртын дулааны станц, Дорноговь аймгийн “Чандмань илч” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөлийн гишүүд болон дотоод хяналтын ажилтан 40 гаруй ажилтан хамрагдаж, хөтөлбөрийн дагуу 20 цагийн хичээл үзжээ.
Сургалтыг Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Батсайхан нээж эрчим хүчний салбарын бодлого, цаашдын зорилтын талаар танилцуулав. Сургалтын нээлтийн ажиллагаанд “БЗӨБЦТС” ХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Доржрагчаа, “ЦДҮС” ХК-ийн Зүүн Өмнөд бүсийн салбарын захирал Д.Нямсүрэн, “БНДС” ХК-ийн ерөнхий инженер А.Лхамсүрэн нарын зэрэг албаны хүмүүс байлцав.
Бүсчилсэн сургалтын дараагийн ээлжүүд Эрдэнэт хотод 2014 оны дөрөвдүгээр сарын 9-10 өдөр, Ховд аймагт 2014 оны дөрөвдүгээр сарын 17-18-ны өдөр, Улаанбаатар хотод 2014 оны тавдугаар сарын 01-02-ны өдрүүдэд тус тус үргэлжлэн зохион байгуулагдана.