Монгол улсын Стандартчилал, хэмжилзүйн газар, Германы Стандартчиллын институт (DIN)-тэй хамтран “Зам тээврийн салбарын стандартчилал” сэдвийн дор Герман улсын стандартын тогтолцоо, өнөөгийн байдал цаашдын хандлагын талаар танилцуулах уулзалтыг зохион байгуулах гэж байна.
Уг уулзалтад Германы стандартчиллын институтын барилга, иргэний байгууламжийн салбарын нарийн бичгийн дарга Маттиас Вите, төслийн менежер Лилиан Панек нар илтгэл тавина.
Иймд сонирхсон албан байгууллага, хүмүүс
Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Танилцуулах уулзалт
Хэзээ : 2014 оны 03 дугаар сарын 21-ны Баасан гарагийн 14.00- 17.00
Хаана: Стандартчилал, хэмжил зүйн газар, 108 тоот хурлын заал
Холбоо барих:
Стандартчилал, хэмжил зүйн газар
Стандартчилал, техникийн зохицуулалтын хэлтэс
Утас : 11-455284, 51-266754
Нэр: Ц.Оюунгэрэл, Д.Төрмөнх
Email : oyungerel.ts@masm.gov.mn
Стандартчилал, техникийн зохицуулалтын хэлтэс