Хууль зүйн Сайдын 2012 оны А/15 дугаар тушаалаар баталсан “Хууль зүйн салбарын Нээлттэй бодлого”, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2012 оны “Журам батлах тухай” А/452 дугаар тушаал, Шүүхийн шинжилгээний байгууллагын 2014 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ил тод нээлттэй байдлыг хангах, үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчилах зорилгоор 2 дугаар сарын 20-ны өдөр буюу Пүрэв гарагт 09:00-15:00 цагийн хооронд хүрээлэнгийн төв байранд зохион байгуулан ажиллаа.
Нээлттэй хаалганы өдрөөр иргэдэд дараах үйлчилгээг үзүүлсэн ба үүнд Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Галт зэвсгийн лаборатори нь шинээр галт зэвсэг эзэмшиж буй иргэдийн галт зэвсгийн бүртгэлийг хийн галт зэвсгээр буудлага үйлдэж сумны хошуу, хонгионы дээж аван санд бүртгэх, Тусгай шинжилгээний хэлтсийн Биологийн лаборатори нь өдөрлөгт оролцсон иргэдийн цусны бүлэг тодорхойлох шинжилгээг үнэ төлбөргүй хийсэн ба мөн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Гарын хээний шинжилгээний тасаг нь үйчлүүлэгчдийн гарын хээг тусгай зориулалтын бэхээр бэхжүүлэн цаасан дээр буулган дурсгал болгон өгөх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулав.
ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН