Чанарын удирдлагын тогтолцоо, олон улсын 9000 стандартыг төрийн үйлчилгээний байгууллагад нэвтрүүлж байгаатай холбогдуулан 2014 оны 02 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд Стандартчилал, хэмжил зүйн газрын нийт ажилтан албан хаагчид үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, түүний ач холбогдол, энэ талаар төр засгаас авч буй арга хэмжээний талаар гурван өдрийн сургалтад хамрагдлаа.