MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД ЗҮҮН БҮСЭД АЖИЛАЛАА

    ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД ЗҮҮН БҮСЭД АЖИЛАЛАА

    2014-02-18
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Багануурын уурхайн шинэ дамжлагатай танилцав

    УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил өнгөрсөн долоо хоногт зүүн бүсг, Багануур дүүрэг, Хэнтий, Дорнод аймагт ажилалаа.  Эхлээд Багануурын уурхайд очиж нүүрс шигшиж ачих туузан дамжлагын үйл ажиллагаатай танилцлаа. Өнгөрсөн жил хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан  энэ дамжлага нь нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг хямд үнэтэй, чанартай нүүрсээр хангахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. Энэ дашрамд Багануур ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр  компанийхаа үйл ажиллагааны талаар Эрчим хүчний сайдад товч танилцуулж, тулгамдаж байгаа асуудлаар ярилцаж санал бодлоо солилцлоо. Өнгөрсөн жил Багануурын уурхай 3,5 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй байснаас  3,8 сая тонн нүүрс олборлосон байна. Энэ жилийн хувьд 3,8 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ажээ.  

    Хэнтий аймгийн ДС-ыг Хасу Мегаватт компани барина

    УИХ-ын гишүүн, Эрчим хчүний сайд М.Сономпилийг  Хэнтий аймагт очиход аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар хүлээн авч уулзаж, аймаг орон нутгийнхаа  өвөлжилтийн байдлын тухай товч танилцуулж, эрчим хүчний салбарт хэрхэн яаж хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2014 онд найман аймагт ДС барих шийдвэр гаргаж эхний ээлжинд тус бүрт нь 3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн. Эдгээр найман аймгийн нэг нь Хэнтий аймаг юм. Хэнтий аймгийн хувьд  харьцангуй ойрхон буюу Чандганы уурхайгаас нүүрсээ татаж авдаг, усны хувьд эх үүсвэр сайтай, Хэрлэн голоос шууд татах боломжтой зэрэг давуу талууд нь ДС-ыг богино хугацаанд өртөг багатай барих нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

    Засгийн газрын тогтоолоор төр, хувийн хэвшил, орон нутгийн оролцоотой концессийн зарчмаар шууд гэрээ байгуулах замаар эдгээр ДЦС-уудыг барихаар шийдвэрлэсэн. Энэ нь тендерийн шалгаруулалтыг хүлээж цаг алдахгүй, өртөг бага, чанартай байгуулж барих нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Хэнтий аймгийн удирдлагууд  Хасу мегаватт ХХК-тай шууд гэрээ байгуулах сонирхолтой байгаагаа Эрчим хүчний сайдад илэрхийллээ. Үүнийг Эрчим  хүчний сайд бүрэн дүүрэн дэмжиж байна гээд эрчим хүчний салбарын томоохон бүтээн байгуулалтад идэвхитэй оролцож байгаа, ажлын арвин туршлагатай Хасу мегаватт компаниийг сонгосонд талархаж байгаагаа илэрхийлээд энэ хоёрдугаар сардаа багтаагаад гэрээгээ байгуулж, ажилдаа шуурхай орохыг аймаг, орон нутгийн удирдлага, ЭХЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга нар, Хас мегаватт ХХК-ний удирдлагуудад үүрэг болголоо. Үүнийг  Хас мегаватт ХХК-ний ерөнхий захирал, Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш талархан хүлээн авч, шууд өнөөдрөөс ажлаа эхэлж, нэг жилийн дотор барьж байгуулж дуусгана гэж амлалт өглөө. Энэ бол Хэнтийчүүдийн хувьд баяртай мэдээ байлаа.  

    Хэнтий аймгийн удирдлагууд  эхний ээлжинд ДС барих газрыг товлож 2 га газрын зөвшөөрөл өгөөд байгаа ажээ. Үүнийг тэлж 4 га болгох хэрэгтэй гэж мэргэжлийн хүмүүс үзэж байгаа юм байна. Аймгийн удирдлагууд  холбогдох шийдвэрийг удахгүй гаргана гэдгээ сайдад хэллээ.

    Дорнод аймаг эрчим хүчний найдвэртай эх үүсвэртэй болно

    Эрчим хүчний сайдыг Дорнод аймагт очиход аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригт, Засаг дарга С.Ганбат нар хүлээн авч уулзаж,  аймаг орон нутгийнхааө өвөлжилтийн байдлын тухай товч танилцуулаад  эрчим хүчний хүрэлцээ хангамж, цаашид хийх ажлын тухай ярилцаж санал бодлоо солилцлоо. Дорнод аймгийн хувьд зүүн бүсийн эрчим хүчний гол үүсвэр байрладаг. Сүүлийн жилүүдэд уул уурхай үйлдвэрлэл эрс нэмэгдсэнтэй холбогдоод эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байна. Одоо ажиллаж байгаа 36 мегаваттын хүчин чадалтай ДЦС нь чинээндээ хүртэл ажиллаж байгаа ажээ. Иймд Монгол Улсын Засгийн газрын 354 дүгээр тогтоолоор  Дорнодын ДЦС-ыг 100 мегаватт-аар өргөтгөх шийдвэр гарчээ. ДЦС-ын өргөтгөлийг  холбогдох хууль тогтоомжийн дагуу концессоор шууд гэрээ хийж барьж байгуулахыг энэ тогтоолд дурдсан байна. Иймд энэ оны гуравдугаар сарын 1 гэхэд концессийн гэрээг байгуулсан байх ёстой гэдгийг Эрчим хүчний сайд санууллаа.

    Түүнчлэн улсын төсийн хөрөнгөө оруулалтаар энэ жил Тамсаг-Халхголын чиглэлд 35 квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг 4,4 тэрбум төгрөгөөр, Чойбалсан хотод 110 квт-ын дэд станцыг 1,8 тэрбум төгрөгөөр тус тус барьж байгуулахаар болсон тухай Эрчим хүчний сайд мэдээллээ. Мөн хил орчмын сумдын импортоор авч байгаа цахилгаан эрчим хүчний үнийн зөрүүнд 2,2 тэрбум төгрөгийн татаас  өгөхөөр болсныг тэр хэллээ. Ингэснээр энэ жил Дорнод аймагт эрчим хүчний системд 100 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт  хийгдэх юм байна. Цаашлаад Багануур-Өндөрхаан-Чойбалсангийн 500 км цахилгаан дамжуулах агаарын шугам барих ТЭЗҮ хийгдэж байгаа бөгөөд ирэх оноос барьж байгуулах ажил эхэлнэ гэлээ.

    Адуун чулууны уурхай шингэрүүлдэг хий үйлдвэрлэнэ

    Дорнодын ДЦС-ыг 45 жилийн турш тасралтгүй нүүрсээр хангаж ирсэн Адуун чулууны уурхай хамгийн бага үнээр буюу нэг тонн нүүрсээ 9600 төгрөгөөр нийлүүлдэг ажээ. Уурхай, станц  хоёрын хооронд ердөө 8 км зайтай байдаг нь нүүрсний үнэ хямд байхад ихээхэн нөлөөлдөг гэнэ. Ийнхүү нүүрсний уурхай, ДЦС хоёр харилцан бие биенэсээ хамааралтай байж техник технологийн горим, зам тээвэр, цахилгаан эрчим хүчний шууд хамааралтай схем, санхүү эдийн засгийн болон төлбөр тооцооны хүлээлттэй уялдаа зохицуулалттайгаар 45 жилийн турш хамтран үйл ажиллагаагаа явуулж байгаа учраас Дорнод, Сүхбаатар зэрэг аймаг, тэдгээрийн бүх сум аж ахуйн нэгж, хил хамгаалах анги заставуудыг найдвартай цахилгаан эрчим хүч, нүүрс, дулаанаар хангаж ирлээ гэж Адуун чулууны уурхайн дарга Б.Шатар хэллээ.

    Адуун чулууны уурхай нь жилдээ 450 гаруй мянган тонн нүүрс олборлодог бөгөөд түүний бараг 90 гаруй хувийг Дорнодын ДЦС –д нийлүүлдэг ажээ. Цаашдаа нүүрсийг хийжүүлж, шатдаг хий гаргаж авахын зэрэгцээ үүнийгээ шингэрүүлж дизель түлш үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа талаар  уурхайн дарга хэллээ.

    Дорнодын ДЦС-ыг өргөтгөхдөө үндсэн тоног төхөөрөмжийг  нь Адууны чулууны уурхайн нүүрсэнд  тохируулж сонгохыг  уурхайн удирдлага Эрчим хүчний сайд М.Сономпилээс хүслээ. Энэ нь нэг талаас Адуун чулууны нүүрсний орд газрын зарим хэсгийг лицензийг  МАК компани эзэмшдэг учраас хожим Адуун чулуун ХХК-аас бус МАК-аас авдаг болчих вий гэсэн болгоомжлол байж болох юм. Тийм ч учраас уурхайн захирал хүсэлтдээ Адуун чулуун ХХК гэж нэр заахыг хүссэн юм. Үүнийг Эрчим хүчний сайд хүлээн авч  “Тэртээ тэргүй аль ч талаас нь аваад үзсэн Адууны чулууны нүүрсийг сонгохгүй өөр яах билээ”  гэж хэлсэн нь уулзалтад оролцогчдыг хөгжөөгөөд авав. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

    2016-08-19 06:59:34

    АМЕРИКИЙН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-11 01:12:03

    ШИЗУОКИ МУЖИЙН ЗАСАГ ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-08 07:15:19

    ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

    2016-08-08 07:12:43

    ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙДААР ТОМИЛОГДСОН Т.ГАНТУЛГА АЖИЛДАА ОРЛОО

    2016-08-04 01:52:10

    ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТЫН ҮЕЭР ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТАЛААР ХӨНДЛӨӨ

    2016-06-23 23:50:58

    Монгол эрчим хүчний шинэ тоглогч болно

    2016-06-23 01:31:07

    ЭХЯ-ны баг тамирчид хоёр дахь удаагаа цомын эзэн боллоо

    2016-06-07 03:13:15

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!