Тийн хэмээгч модон могой жилийн шинийн нэгнийг тохиолдуулан эрчим хүчний салбарт олон жил идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын Ерөнхиийлөгчийн 2014 оны нэгдүгээр сарын 22-ний өдрийн 06 тоот зарлигаар төрийн дээд одон медалиар шагналаа.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ДЦС-3 ТӨХК-ний үйлдвэрлэлийн албаны зуухны горимын машинч Ц.Нямсүрэнг,
Алтан гадас одонгоор ЭХЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын орлогч дарга Г.Энхтайван, ДЦС-3 ТӨХК-ний захиргаа удирдлагын албаны ахлах мэргэжилтэн Б.Рашцэрмаа нарын 9 хүнийг
Хөдөлмөрийн хүндэт медалиар ДЦС-3 ТӨХК-ний хөдөлмөрийн аюулгүй байдлын инжегер Б.Иван, мөн компаний цахилгааны ашиглалтын инжегер Ц.Нямдаваа нарыг тус тус шагнасныг Эрчим хүчний сайд М.Сономпил, дэд сайд Д.Доржпүрэв нар гардуулж баяр хүргэлээ.