Зүрх судасны өвчний оношилгоо, эмчилгээ, хяналтын чанарыг дээшлүүлэх, 3 дахь шатлалын эмнэлгүүдийн ачааллыг бууруулах зорилгоор “Зүрх судасны төв, эх нярайн эрүүл мэнд ба цахим эрүүл мэндийн өргөжил” Люксембургийн MON/005 төслийн хүрээнд “Сүхбаатар” Эрүүл мэндийн нэгдлийн зүрх судасны кабинетад зүрхний өнгөт ЭХО аппарат, пульсоксиметр, автомат дуслын систем, иж бүрэн комьпютер, сканнер зэрэг нийт 86,0 сая төгрөгний тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө. Уг арга хэмжээнд MON/005 төслийн удирдагч Андрей Турпел, төслийн мэргэжилтэн Х.Мөнгөн-Өлзий, Мед-импекс компаний тоног төхөөрөмж хариуцсан инженер Ж.Дашсүрэн, ЭМН-ийн удирдлага, эмч, сувилагч, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Дүүргийн эрүүл мэндийн нэгдэл зүрхний өнгөт ЭХО аппараттай болсноор тусламж үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж, зүрх судасны эмгэгийг оношлох, эмчлэх чанар сайжирч, өнөөгийн хэрэгцээ шаардлагыг хангасан орчин үеийн үйлчилгээг ард иргэддээ үзүүлэх боломжтой боллоо.