MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГААР ТОДРОВ

    ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГААР ТОДРОВ

    2013-12-31
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг даган өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангахаар Эрчим хүчний яамнаас эрчимтэй ажиллаж байгаа тул үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин”-оос жил бүр зохион байгуулдаг олон нийтийн санал асуулгаар Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллагаар тодорлоо.

      Тус сонинд бичсэнээр, “Эрчим хүчний яамнаас 2013 онд өмнөх жилүүдэд байгаагүй бүтээн байгуулалтыг өрнүүлж, цахилгаан дулааны өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийж эхлүүллээ. Эрчим хүчний яам байгуулагдсан даруйдаа Дулааны 4 дүгээр цахилгаан станцыг 100 Мегаваттаар өргөтгөх төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн одоо энэхүү төсөл амжилттай хэрэгжиж байна. Мөн Дулааны 3 дугаар цахилгаан станцыг 50 Мегаваттаар өргөтгөх төслийг хэрэгжүүлсэн нь өвлийн оргил ачааллын үеэр ашиглалтад хүлээн авна.

    Нийслэлд шинээр баригдан ашиглалтад орсон барилгуудад дулаан дутагдаж байгааг хангахаар Эрчим хүчний яамнаас Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг эхлүүлээд байна. Энэхүү дулааны станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотын 50 гаруй мянган айл өрхийг дулаанаар найдвартай хангаж 80 орчим уурын зуухыг орчин үеийн халаалтаар солигдох юм.

    Түүнчлэн олон жилийн туршид яригдсан Улаанбаатарын цахилгаан дулааны 5 дахь эх үүсвэрийг ажил хэрэг болгох шийдвэрийг Засгийн газраар хэлэлцүүлэн гаргуулж газрын байршлыг тогтоож уг станцыг барих гүйцэтгэгч компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зураад байгаа ” зэрэг ажлуудаараа олон нийтийн санал асуулгаар тодорсон байна.

    Салбарын яамнаас Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн 220 кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудыг ашиглалтад хүлээн авч хүчдэлд залгаснаар Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо сумдыг байнгын эрчим хүчээр хангаж, аймгийн дэд бүтэц найдвартай болжээ. Мөн Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн барих 450 Мвт-ын цахилгаан станцыг Чингис бондын хөрөнгөөс санхүүжүүлэхээр болж төслийн гүйцэтгэгчийг шалгаруулахаар ажиллаж байна.

    Мөн сэргээгдэх эрчим хүчийг дэмжин Салхитын салхин цахилгаан станцаас 23 сая кВт цахилгаан эрчим хүчийг Төвийн эрчим хүчний системд нийлүүлж горим ажиллагааг зохицуулан ажиллаж байгаа ажээ.

    Эрчим хүчний салбарт 2013 онд улсын төслийн хөрөнгө оруулалтаар 667 км 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 195 км 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 236 км 15 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барьж хөдөөгийн 105 сумын иргэдийн цахилгааны хангамжийг сайжруулжээ.

    Улаанбаатар хотын 89,8 км кабель шугмыг сольж шинэчлэн “Баянзүрх”, “Ваар” дэд станц чадлыг нэмэгдүүлж 10 дугаар хороололд 35 кВ-ын дэд станц шинээр, Хайлаастын 110/35/10 кВ дэд станцыг зөөж барьснаар 4500 айл өрхийг шинээр эрчим хүчинд холбож, нийслэлийн 6 дүүргийн 70 гаруй км нам хүчдлийн сүлжээг сольж шинэчлэх ажлыг хийж 7700 айл өрхийн цахилгаан хангамжийг  сайжрууллаа.

    Тус яамнаас 2013 оныг “Эрчим хүчний хэмнэлт-үр ашгийг дээшлүүлэх жил” болгон  ажиллажөөрсдийн дотоод хэрэгцээ, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын алдагдлыг бууруулах, улсын төсвийн хөрөнгө оруулалт, компаниудын өөрийн хөрөнгөөр тоноглолын хүчин чадлыг нэмэгдүүлэн алдагдлыг багасгах, импортын цахилгаан эрчим хүчийг бууруулах, дотоодын эх үүсвэрүүдийн хүчин чадал ашиглалтыг сайжруулах замаар 2013 онд 10,7 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэн үр ашгийг дээшлүүлснээр шинээр хэрэглэгчдийг цахилгаан дулааны эх үүсвэрээр хангаж ажиллажээ. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

    2016-08-19 06:59:34

    АМЕРИКИЙН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-11 01:12:03

    ШИЗУОКИ МУЖИЙН ЗАСАГ ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-08 07:15:19

    ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

    2016-08-08 07:12:43

    ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙДААР ТОМИЛОГДСОН Т.ГАНТУЛГА АЖИЛДАА ОРЛОО

    2016-08-04 01:52:10

    ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТЫН ҮЕЭР ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТАЛААР ХӨНДЛӨӨ

    2016-06-23 23:50:58

    Монгол эрчим хүчний шинэ тоглогч болно

    2016-06-23 01:31:07

    ЭХЯ-ны баг тамирчид хоёр дахь удаагаа цомын эзэн боллоо

    2016-06-07 03:13:15

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!