Монгол Улсын Яамны эрх
зүйн байдлын тухай хуулийн дагуу ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар 2013
онд ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээгээ хангалттай сайн биелүүлж
бусдыгаа манлайлан ажилласан СБТГ-ын орлогч дарга Гүндсамба овогтой Энхтайван,
БХЗГ-ын мэргэжилтэн Гэндэнсүрэн овогтой Мөнхцоодол, СХОГ-ын мэргэжилтэн Гэндэнжамц овогтой Тойрууль,
Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Бямбажав овогтой
Ариундэлгэр, ТЗУГ-т бичиг хэргийн эрхлэгч Хас овогтой Отгонбат, сайдын ажлын
албаны хэвлэлийн төлөөлөгч Сэрээнэн овогтой Сосоржав нарыг Эрчим хүчний яамны
шилдэг ажилтнаар шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасныг ЭХЯ-ны шинэ
жилийн сүлд модны наадамд дээр Эрчим хүчний сайд М.Сономпил, дэд сайд
Д.Доржпүрэв, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт нар гардуулж баяр
хүргэлээ.