Эрчим хүчний дэд
сайд Д.Доржпүрэв, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт нар Эрчим
хүчний салбарын 2013 оны Шилдэг Ерөнхий нягтлан бодогчоор шалгарсан ЭХЯ-ны
санхүү хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн Пүрэвийн Энхцэлмэгт шагналыг нь
гардуулж баяр хүргэлээ. Мөн энэ сард 50 насны нь ой тохиож байгаа ЭХЯ-ны
бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Төмөртогоогийн
Батдондог, ЭХЯ-ны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн
Хумбангийн Авирмэд нарт хүндэтгэл үзүүлж алд цэнхэр хадаг мөнгөн аяга өргөн
барьлаа.