Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 102
жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын
24-ний өдрийн 201 дүгээр зарлигаар Эрчим хүчний яамны ажилтнуудыг төрийн дээд
одон медалиар
“Алтан гадас одон”-гоор:
1. ЭХЯ-ны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Хумбангийн Авирмэд
2. ЭХЯ-ны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн мэргэжилтэн Пэрлиймаагийн Даваадорж
“Хөдөлмөрийн хүндэт медал”-иар:
1. ЭХЯ-ны стратегийн бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Шагдарсүрэнгийн Ганзориг
1. ЭХЯ-ны төрийн захиргааны удирдлагын газар үйлчлэгч Чүлтэмийн Батсүх нарыг тус тус шагнасныг Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт нар гардуулж баяр хүргэлээ.