Эрчим хүчний сайдын
тушаалаар эрчим хүчний салбарын төрийн өмчит үйлдвэр компани, хувийн хэвшлийн
байгууллага, менежер, ерөнхий инженер, инженер, мастер, ажилтнуудаас 2013 оны ажлын үр дүн, онцгой амжилт
бүтээлийг үнэлж Эрчим хүчний салбарын 2013 оны шилдгүүдийг шалгарууллаа.
1.Эрчим хүчний салбарын “2013 ОНЫ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”-аар “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийг,
2.Эрчим хүчний салбарын “2013 ОНЫ ШИЛДЭГ ХУВИЙН ХЭВШЛИЙН БАЙГУУЛЛАГА”-аар “Эм-Си-Эс интернейшнл” ХХК-ийг,
3.Эрчим хүчний салбарын “2013 ОНЫ ШИЛДЭГ МЕНЕЖЕР”-ээр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ний гүйцэтгэх захирал Сүхбаатар овогтой Төмөрхүү,“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ний гүйцэтгэх захирал Раднаа овогтой Хайдав нарыг,
4. Эрчим хүчний салбарын “2013 ОНЫ ШИЛДЭГ ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР”-ээр “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ний Ерөнхий инженер Бат-Очир овогтой Ганбаатарыг,
5.Эрчим хүчний салбарын “2013 ОНЫ ШИЛДЭГ ИНЖЕНЕР”-ээр “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ний засвар шинэчлэлт хариуцсан инженер Уртнасан овогтой Наранхишиг, “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ний горим төлөвлөлт тооцооны албаны дарга Цэвэгжав овогтой Өнөрмаа нарыг,
6.Эрчим хүчний салбарын “2013 ОНЫ ШИЛДЭГ МАСТЕР”-аар “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ний Вагон хөмрөгчийн засварын мастер Дэмбэрэлсүрэн овогтой Ганзориг, “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ний Хөтөл салбарын мастер Цэгмид овогтой Содбаяр, “Хасу Мегаватт” ХХК-ний техникч Дорж овогтой Пүрэвцэрэн нарыг,
7.Эрчим хүчний салбарын “2013 ОНЫ ШИЛДЭГ АЖИЛТАН”-аар “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ний засвар бэлтгэлийн хэсгийн гагнуурчин Эрдэнэмөнх овогтой Гантулга, “Алтай Улиастайн эрчим хүчний систем" ТӨХК-ний байцаагч монтёр Гарам овогтой Болормаа нарыг,
8.Эрчим хүчний салбарын “2013 ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ”-аар “Клин-Энержи” ХХК-ний “Салхин цахилгаан станц”, “Улаанбаатар цахилгаан станц түгээх сүлжээ” ТӨХК-ний “UB-56 төслийн ажил”-уудыг,
9.Эрчим хүчний салбарын “2013 ОНЫ ШИЛДЭГ ОЮУНЫ БҮТЭЭЛ”-ээр
-"Дарханы дулааны цахилгаан станц" ТӨХК-ний инженер Бирэнбарал овогтой Долгорсүрэнгийн “Хөргөлтийн усыг дахин карбонатжуулах /Уурын турбины конденсаторын гуулин хоолойд хатуу хаг хусам тогтсоноос урьдчилан сэргийлэх/” бүтээл,
-“Эрчим хүчний зохицуулах хороо”-ны мэргэжилтэн Алтантуяагийн “Төвийн бүсийн эрчим хүчний системийн дулааны цахилгаан станцуудын хооронд цахилгаан ба дулааны ачааллыг оновчтой хуваарилах математик загварыг Mathcad-ын орчинд зохиох нь" бүтээл,
- “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ний инженер Доржготов овогтой Алтанмөнхийн “ Цахилгаан дулааны сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл” бүтээл,
-“Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ний “Цахилгаан түгээх сүлжээний хяналт, удирдлага, арилжааны автоматжуулсан систем” бүтээлийг тус тус шалгаруулж, өргөмжлөл, цом мөнгөн шагналаар шагналлаа.