MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “Үндэсний эрх чөлөөний түүхэнд холбогдох архивын баримт” сэдэвт үзэсгэлэн нээлтээ хийв

    “Үндэсний эрх чөлөөний түүхэнд холбогдох архивын баримт” сэдэвт үзэсгэлэн нээлтээ хийв

    2013-12-30
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     Архивын ерөнхий газраас санаачлан Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Соёлын өвийн хэлтэс, Монголын үндэсний музей, Богд хааны ордон музейтэй хамтран зохион байгуулсан “Үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхэнд холбогдох архивын баримт” сэдэвт үзэсгэлэн 2013.12.27-ны өдөр Үндэсний төв архивын үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ.
    Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж оролцон олон нийтэд хандан үг хэлж, баярын мэндчилгээ дэвшүүлэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ: “Монгол Улс тусгаар тогтнол, эрх чөлөөгөө сэргээн мандуулсны их ой болж байна. Бид энэ түүхэн ойг улс орон даяар ёслол хүндэтгэлтэй тэмдэглэдэг сайхан уламжлал тогтоосон. Харин энэ жил тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 102 жилийн ой тохиож байна. Бид саяхан энэхүү архивын үзэсгэлэнтэй танилцлаа. Эндээс харахад аливаа төрд тулгамдах асуудлуудыг шийдэх арга хэлбэрүүд ойролцоо,ижил төстэй байна. Жишээ нь яамдыг нэг байшинд оруулж, давхцаж буй ажил үүргийг нь нэгтгэсэн байх жишээтэй. Тухайн үед авлига болон хар тамхийг нийгмийн хамгийн буруу үзэгдэл хэмээн үзэж, үүнтэй тэмцэх тухай анхны хууль журам, шийдвэрүүдийг гаргаж байжээ. Бид өнөөдөр энэ бүхнийг улам сайжруулж, орчин үеийн нөхцөл байдалд нийцүүлэхийн төлөө ажиллаж байна. Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээсний дараа дэлхийн хэмжээнд улс орныхоо нэрийг гаргах, олон улстай харилцах, улс орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөг олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх бодлого баримталж эхэлсэн байдаг. Өөр нэгэн бахархууштай зүйл гэвэл Монгол туургатнууд Монгол газар нутагтаа ирж, хамтран, олуулаа болж амьдрах шийдвэрийг Багд хааны санаачилгаар гаргасан байдаг. Мөн ард иргэдийн хүсэлтийн дагуу Богд хаан газар нутаг олгож байсан. Тэгэхээр энэ бодлого өнөөдөр ч чухал хэвээр байгаа. Ингээд нийт иргэддээ, эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны их ойн мэнд дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үзэсгэлэнг үзэж сонирхсоны дараа Архивын ерөнхий газрын “Хүндэтгэлийн дэвтэр”-т дурсамжаа үлдээв.
    Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний төв архивын Богд хаант Монгол Улсын үеийн сан хөмрөгтэй биечлэн танилцаж, түүхийн хосгүй үнэт, үнэт баримтын хадгалалт хамгаалалтын байдалд анхаарал хандуулав. Мөн Сэлбэн засах, сэргээн шинэтгэх төвийн үйл ажиллагаатай танилцаж архивын баримтыг сэлбэн засах, сэргээн шинэтгэх чиглэлээр мэргэжилнүүдийг хэрхэн бэлтгэж байгаа талаар сонирхов.
    “Үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхэнд холбогдох архивын баримт” сэдэвт үзэсгэлэн 2013.12.27 - 2014.01.11 өдрийг хүртэл Үндэсний төв архивын үзэсгэлэнгийн танхимд ажиллана.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Архивын ерөнхий газрын 2020 оны 03 дугаар сард хийж, хэрэгжүүлсэн ажлын инфографик мэдээг танилцуулж байна

    2020-04-20 01:07:53

    Архивын ерөнхий газрын 2020 оны 02 дугаар сард хийж, хэрэгжүүлсэн ажлын инфографик мэдээг танилцуулж байна

    2020-04-20 01:07:31

    Архивын ерөнхий газрын 2020 оны 01 дүгээр сард хийж, хэрэгжүүлсэн ажлын инфографик мэдээг танилцуулж байна

    2020-04-20 01:07:02

    Архивын ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сард хийж, хэрэгжүүлсэн ажлын инфографик мэдээг танилцуулж байна

    2020-04-20 01:01:47

    Архивын ерөнхий газрын 2019 оны 11 дүгээр сард хийж, хэрэгжүүлсэн ажлын инфографик мэдээг танилцуулж байна

    2020-04-20 01:01:31

    Архивын ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сард хийж, хэрэгжүүлсэн ажлын инфографик мэдээг танилцуулж байна

    2020-04-20 01:01:06

    Архивын ерөнхий газрын 2019 оны 09 дүгээр сард хийж, хэрэгжүүлсэн ажлын инфографик мэдээг танилцуулж байна

    2020-04-20 01:00:42

    “Халхын гол-1939” архивын баримт, гэрэл зураг, баримтат киноны үзэсгэлэн өнөөдөр Монголын Үндэсний музейд нээлтээ хийлээ

    2019-09-05 08:18:38

    Шинэ мэдээ

    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!