Монгол улсад Криминалистикийн шинжээч-эрх зүйч мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх ангийг Цагдаагийн академид нээсний 10 жилийн ой 2013 оны 11 сарын 28-ны өдөр тохиолоо. Мөн энэ өдөр Хууль сахиулахын их сургууль дээр шүүх шинжилгээ зүйн чиглэлээр магистрын сургалтыг эхлүүлсэн нь мөн анхдагч түүхэн үйл явдал юм.
Ойн ёслолын арга хэмжээг Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн Шүүхийн шинжилгээ зүйн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хурандаа Т.Бямбаа (PhD) удирдан явуулсан бөгөөд арга хэмжээнд Хууль сахиулах их сургуулийн дэд захирал, цагдаагийн хурандаа н.Гантөмөр (PhD), Хууль сахиулах их сургуулийн Удирдлагын сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ (PhD), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал, цагдаагийн хурандаа Ц.Гантулга (PhD), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Жаргалсайхан, ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн захирал, цагдаагийн дэд хурандаа Ганбадрал (PhD), ХСИС-ийн Криминалистикийн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хурандаа Б.Баяр, цагдаагийн хурандаа Ч.Алтанхишиг, цагдаагийн хурандаа Ш.Довдон, ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний хэлтсийн дарга, цагдаагийн хошууч С.Ганболд (PhD), Стратеги, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Батмягмар, Шинжилгээний бүртгэл, мэдээллийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Очирбат, Криминалистикийн шинжилгээний хэлтсийн дэд дарга, цагдаагийн ахмад Д.Адилбаяр нар оролцлоо.
ЖИЧ: Зураг дээр Криминалистикийн шинжээчийн анхны ангийн сонсогчид дадлагын ажил хийж байгаа нь. 2003 он