2013 оны 11 дүгээр сарын 28-29 өдрүүдэд Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийн гуравдугаар үе шатны зорилтыг хэрэгжүүлэх арга зам зөвлөгөөн Архивын ерөнхий газарт болж өнгөрлөө. Зөвлөгөөнд 21 аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн болон Архивын тасгийн дарга нар оролцов.
Зөвлөгөөнийг нээж Архивын ерөнхий газрын дарга И.Саруул үг хэлсэн ба үндэсний хөтөлбөрийн III үе шатны зорилтыг хэрэгжүүлэх арга замын талаар Архивын ерөнхий газрын дэд дарга Г.Билгүүн; Аймгийн архивын тасгуудад өгөх нэгдсэн зөвлөгөөг Архивын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн А.Болд; Архивын баримтыг цахим хэлбэри оруулах нормын тухай Үндэсний төв архивын Цахим сангийн ахлах архивч-операторч Ц.Мөнх-Эрдэнэ; Төрийн архивын AMS програмын талаар Архивын ерөнхий газрын мэргэжилтэн Т.Түвшинтөгс; Аймгийн архивын тасгуудад ажиллах гэрээт ажилтнуудтай шинээр байгуулах гэрээний талаар Архивын ерөнхий газрын Тамгын газрын дарга Б.Эрдэнэбадрх нар тус тус ярилаа.
Зөвлөгөөнд оролцогчид Үндэсний төв архивт баримтыг цахим хэлбэрт оруулж буй үйл ажиллагаатай танилцсанаас гадна аймгийн архивын ажилтнуудад мэргэжлийн зэргийн үнэмлэх олгох, шагнал урамшуулал гардуулах үйл ажиллагаа болов.
Зөвлөгөөний үеэр оролцогчид санал солилцон ярилцлага хийж, аймгийн архивуудын тасаг дээр архивын баримтыг цахим хэлбэрт оруулах нормыг хэлэлцэн баталсанаас гадна гэрээт ажилтнуудад бүсчилсэн байдлаар сургалт явуулах талаар тохиролцлоо.