Азийн Шүүхийн шинжилгээний байгууллагын /AFSN/-ийн 5 дугаар чуулга уулзалт /хурал/ 2013 оны 11-нээс 14-ний өдрүүдэд Сингапур улсын Сентоза арал дээр зохион байгуулагдсан ба уг чуулга уулзалтанд Стратеги хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Батмягмар оролцлоо.
Чуулга уулзалтаар БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн Мөр судлалын шинжилгээний газрын захирал, профессор Ван Ма Сен "Хэргийн газрын үзлэг"-ийн чиглэлээр, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Стратеги хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Батмягмар "Хэргийн газрын үзлэг дээрээс илрүүлсэн малын мөрөөр адилтгал хийх" сэдвээр, Германы Бавари мужийн Цагдаагийн Химийн лабораторийн эрхлэгч Микаел Ул "Хор судлал"-ын чиглэлээр, НҮБ-ийн Хар тамхитай тэмцэх байгууллагын лабораторийн эрхлэгч Жастин Титей "Хар тамхи"-ны чиглэлээр, Австрали улсын Үндэсний Шүүхийн шинжилгээний төвийн захирал Жаймс Робертсон "Бичил мөр"-ний чиглэлээр, АНУ-ын Шүүхийн шинжилгээний лабораторийн эрхлэгч нарын нийгэмлэгийн зөвлөгч Эмма Дуттон "Лабораторийн стандартчлал болон чанар" сэдвээр тус тус семинар явуулсан байна.