Криминалистикийн шинжилгээний алба үүсч хөгжсөний 70 жилийн ойг угтан зохион байгуулах арга хэмжээний хүрээнд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн алба хаагчдын дунд Буудлагын тэмцээнийг 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ШШГЕГ-ын "Сүлд" спорт хорооны "Маршал" клубт зохион байгуулж дараах алба хаагчид шагналт байранд шалгарлаа. Үүнд:
1-р байр Нийслэлийн шүүхийн шинжилгээний албаны Дотоод хяналт, сургалт, ёс зүй хариуцсан ахлах мэргэжилтэн , цагдаагийн ахмад Н.Ганбаяр /Нийслэлийн шүүхийн шинжилгээний албаны баг/
2-р байр Нийслэлийн Шүүхийн шинжилгээний албаны дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Золзаяа / Нийслэлийн Шүүхийн шинжилгээний албаны баг/
3-р байр Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Мөр судлалын лабораторын эрхлэгч, цагдаагийн ахмад Ж:Баттулга нар тус тус шагналт байранд орлоо.