Криминалистикийн шинжилгээний алба үүсч хөгжсөний 70 жилийн ойг угтан зохион байгуулах арга хэмжээний хүрээнд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн алба хаагчдын дунд спортын уралдаан, тэмцээн зохион байгуулагдахаар удирдамж батлагдаж тэмцээний арга хэмжээ “Дартс”-ын тэмцээнээр эхэллээ.
Дартсын тэмцээн 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүрээлэнгийн төв байранд зохион байгуулагдаж дараах баг, тамирчид шагналт байранд шалгарлаа. Үүнд:
Эрэгтэй:
1-р байр Тамгын хэлтсийн хуулийн зөвлөх, цагдаагийн дэслэгч Ш.Болор-Эрдэнэ
/Тамгын хэлтэс, Санхүү, төлөвлөлтийн тасаг болон Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн баг/
2-р байр Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч С.Чулуунсүх
/Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн баг/
3-р байр Санхүү, төлөвлөлтийн тасгийн эдийн засагч Ч.Баярбат
/Тамгын хэлтэс, Санхүү, төлөвлөлтийн тасаг болон Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн баг/
Эмэгтэй:
1-р байрНийслэлийн шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Г.Хулан
/Нийслэлийн шүүхийн шинжилгээний албаны баг/
2-р байр Хангамж, техникийн үйлчилгээний хэлтсийн эрүүл ахуйч эмч М.Мягмарсүрэн
/Тамгын хэлтэс, Санхүү, төлөвлөлтийн тасаг болон Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн баг/
3-р байр Криминалистикийн шинжилгээний хэлтсийн мэргэшсэн шинжээч, цагдаагийн ахмад А.Азжаргал нар тус тус байр эзэллээ.
/Криминалистикийн шинжилгээний хэлтсийн баг/