БНСУ-ын Ерөнхий Прокурорын газрын "Digital Forensic Center"-т "КОЙКА" Олон Улсын байгууллагын шугамаар 2013 оны 10 дугаар сарын 3-наас 11 дүгээр сарын 17-ны өдрүүдэд "Capacity Development for Forensic Science Investigation and Crime Preventation" сэдэвт 14 хоногийн сургалт зохион байгуулагдсан ба уг сургалтанд тус хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Жаргалсайхан, Гэрэл зураг-дүрс бичлэг, дүр зургийн шинжилгээний лабораторын эрхлэгч, цагдаагийн ахмад А.Сайнхүү, Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч А.Амгаланболд нар хамрагдлаа.