Шүүхийн шинжилгээний байгууллага нь алба хаагчдынхаа ахуй амьдралыг дээшлүүлэх, орон байрны асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулантусалж дэмжээр ирсэн билээ.
Үүнтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Шүүхийн шинжилгээний байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хангамж техникийн үйлчилгээний хэлтсийн үйлчлэгч Лувсангомбын Энхтуяа, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны туслах ажилтан Загдын Гантөмөр нарын гэр бүлийг дэмжин өргөө цагаан гэрүүдийг олголоо.