УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ДЭРГЭДЭХ МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ ДАРГА, ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРЛЫН ХАМТАРСАН ТУШААЛ Энэхүү хамтарсан тушаал нь 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр батлагдсан бөгөөд журмын зорилго нь Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба, Шүүхийн шинжилгээний байгууллагууд гэмт хэрэг илрүүлэх, гэмт этгээдийн үйлдлийг нотлон тогтоох чиглэлээр хэргийн газрын үзлэгийг зохион байгуулж явуулах, хэргийн холбогдолтой ул мөр, эд мөрийн баримт илрүүлж бэхжүүлэх, хураан авах, тэдгээрт шинжилгээ хийж дүгнэлт, магадлагаа гаргах, гэмт хэрэг илрүүлэхтэй холбогдуулан иргэдийн гарын хээний, галт зэвсгийн хонгио ба хошууны, илрээгүй хэргийн ул мөрний, ДНХ-ийн гэх мэт нэгдсэн сан бүрдүүлэх, хадгалах, баяжуулах, ашиглах, харилцан мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллах харилцааг зохицуулахад оршино. Энэ журмыг Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба, Шүүхийн шинжилгээний бүх шатны нэгж, алба хаагчид дагаж мөрдөнө. ЖИЧ: Байгууллагын тус цахим хуудсанд нэвтрэх нэр болон нууц үг идэвхижихгүй техникийн албатай холбогдож чадахгүй байсан тул зарим мэдээллээ нөхөж оруулж байгааг анхаарна уу. |