Жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдөр тохиодог Ахмадын баярынөдрийг Монголчууд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Энэ өдрийг тохиолдуулан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн удирдлагууд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад цэргийн болонөндөр насны тэтгэвэрт гарсан ахмад ажилтнуудаа хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.
Тус байгууллагад ажиллаж байсан 94 ахмад ажилтан байгаагаасөнөөдрийн хүндэтгэлийн арга хэмжээнд 30 гаруй нь хүрэлцэн ирсэн байв. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Гантулга ахмадууддаа баярын мэнд дэвшүүлээд байгууллага болон ахмадын зөвлөлөөс зохион байгуулдаг ажилд идэвхтэй оролцдогт талархлаа илэрхийлэн саналыг нь сонсож харилцан ярилцлаа.