Хууль зүйн Сайдын 2012 оны А/15дугаар тушаалаар баталсан “Хууль зүйн салбарын Нээлттэй бодлого”, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2012 оны “Журам батлах тухай” А/452 дугаар тушаал, Шүүхийн шинжилгээний байгууллагын 2013 оны 3 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ил тод нээлттэй байдлыг хангах, үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчилах зорилгоор Тамгын хэлтэс болон Тусгай шинжилгээний хэлтэс хамтран 2013 оны 09 дүгээр сарын 16-ны Даваа гарагт Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн байранд “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулан ажиллаа. Тус өдөрлөгөөр Тамгын хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Д.Орхонсэлэнгэ, Дотоод хяналт шалгалт, үнэлгээ, аудитын тасгийнСанхүүгийн аудит хариуцсан мэргэжилтэнЖ.Батболд,мэргэжилтэн, цагдаагийн дэд ахлагч Т.Нүрмаа /өргөдөл гомдол хүлээн авах/,Тусгай шинжилгээний хэлтсийн дарга, цагдаагийн хошууч С.Ганболд, тус хэлтсийн Биологийн лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа О.Болдбаатар, ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Оюунаа, шинжээч, цагдаагийн дэслэгч М.Өнөржаргал, Бактериологийн шинжээч, цагдаагийн дэд ахлагч О.Даваасүрэн, ДНХ-ийн ахлах шинжээч, цагдаагийн дэслэгч Ш.Пүрэвдулам, лаборант С.Баттогтох, Химийн лабораторийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Д.Золзаяа, шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Цогбаяр шинжээч, цагдаагийн дэслэгч Э.Нямцолмон, лаборант А.Батбаяр нар ажилласан ба хүрэлцэн ирсэн иргэдийг хүлээн авч, байгууллагын танилцуулга, самбар, ном, товхимолуудыг дэлгэн танилцуулж, зөвлөгөө өгч ажиллав.
Мөн Тусгай шинжилгээний хэлтсийн Химийн лабораториос Нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж байгаатай холбогдуулан сонирхсон иргэдийн “Цусны бүлэг тогтоох” шинжилгээ хийгдсэн ба уг шинжилгээг 16 иргэдэд төлбөргүйгээр тогтоон өгч үйлчилсэн бөгөөд “Одон телевиз”, “TV8 телевиз”, “Шинэ дэлхий телевиз”, “ВСВ телевиз”, “Нийслэл таймс” сонин зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээний албатай хамтран ажиллаж өдөрлөгийн талаархи мэдээллийг иргэд, олон нийтэд мэдээлж ярилцлага өгөн байгууллагын үйл ажиллагааг сурталчилан ажиллаа.


