MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Өмнөд бүс төвийн эрчим хүчний системд холбогдлоо

    Өмнөд бүс төвийн эрчим хүчний системд холбогдлоо

    2013-11-13
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол улсын хөгжилд онцгой чухал үүрэгтэй уул уурхайн томоохон төслүүд болох Оюутолгой, Тавантолгой, Цагаан суваргын ордууд болон Өмнийн говийн хэрэглэгчдийг Төвийн эрчим хүчний системтэй холбосон Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн 220 кВ-ын Цахилгаан Дамжуулах агаарын шугамын бүтээн байгуулалтын ажил дуусч, 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр улсын комисст хүлээлгэн өглөө.

    Монгол Улсын Засгийн Газраас санаачлан хэрэгжүүлж буй энэхүү томоохон бүтээн байгуулалтын төслийн ерөнхий гүйцэтгэгчээр М-Си-Эс Интернэйшнл ХХК ажилласан.  Тус компани энэхүү төслийг төлбөрийн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн бөгөөд уг бүтээн байгуулалтын ажлыг 28 сарын хугацаанд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлжээ.

    Төслийн 1-р шатанд Мандалговь-Тавантолгойн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, Чойр, Мандалговь дэд станцын шинэчлэл, Тавантолгой шинэ дэд станцын ажлыг энэ оны зургаадугаар сард барьж дуусган, Өмнөговь аймгийн Даланзадгад хот, ойролцоох гурван сумыг Ухаа Худагийн цахилгаан станцаас найдвартай цахилгаанаар хангаж байна.

    Төслийн 2-р шатанд Тавантолгой-Оюутолгойг холбосон агаарын шугам, Оюутолгой дэд станцын барилга угсралтын ажил дууссанаар төслийн гүйцэтгэл 100 хувьд хүрч, Мандалговь-Тавантолгой-Оюутолгойг холбосон 400 орчим км цахилгаан дамжуулах агаарын шугамЧойр, Мандалговь дэд станцын өргөтгөл, Тавантолгой, Оюутолгой дэд станцууд ашиглагч байгууллага болох Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ний ашиглалтанд бүрэн шилжлээ.

    Уг бүтээн байгуулалтыг улсын комисст хүлээн авах үеэр ЭХЯ-ны ТНБД Д.Дэлгэрцогт “Энэхүү төсөл нь өндөр үр ашигтай, стратегийн ач холбогдолтой” болохыг онцолсон бол,  ЭХЯ-ны БХЗГ-ын дарга Ц.Баярбаатар “Төслийн ажил амжилттай, хугацаандаа хэрэгжсэн нь Захиалагч болох Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв, Ашиглагч болох Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, түүний салбарууд, Диспетчерийн үндэсний төв Гүйцэтгэгч нартай уялдаа холбоо сайтай хамтран ажилласны үр дүн” гэж хэлсэн юм.

    Ийнхүү говийн бүсийн өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах сүлжээ үүсч төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдон Өмнийн говийг гэрэлтүүлж эхэллээ.


    Төсөл амжилттай хэрэгжсэнээр:

    • Өмнөд бүсийг төвийн эрчим хүчний системд холбосноор говийн бүсийн хэрэглэгчид найдвартай цахилгаанаар хангагдах төдийгүй Төвийн бүсийн хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлнэ.
    • Тавантолгой орчмын Нүүрс баяжуулах үйлдвэрүүдээс ялгагдах ихээхэн хэмжээний эрчим хүчний нүүрсийг ашиглан Цахилгааны томоохон эх үүсвэрүүд баригдсанаар Төвийн бүс болон Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахад ашиглагдана.
    • Тавантолгой, Оюутолгой төслийн цахилгааны боломжит хэрэглээг дотоодоос хангаснаар борлуулалтын орлого нэмэгдэж, Хятад улсаас импортоор авах цахилгааны хэмжээг бууруулна.
    • Цаашид Цагаан суварга, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбороор дамжин Төвийн болон Говийн бүсийн цахилгаан хангамжийн нэгдсэн системийг үүсгэснээр цахилгааны эх үүсвэрүүдийн үр ашиг, найдвартай ажиллагааг  нэмэгдүүлэх юм.
    • Тавантолгойд 450МВт-ын цахилгаан станц баригдсанаар эрчим хүчний эх үүсвэрээс 2 талаас тэжээгдэх боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл энэхүү төслийн хүрээнд баригдсан 220кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудаар дамжуулан Төвийн эрчим хүчний системд түүнчлэн Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэгцээг тодорхой хэмжээгээр хангах боломж бүрдэх юм.
    • Уг цахилгаан дамжуулах агаарын шугам нь Монгол улсын эрчим хүчний салбарыг гадаад зах зээлд гаргах боломжийг бүрдүүлж, ОХУ-БНХАУ-н эрчим хүчийг холбосон олон улсын хэмжээний босоо тэнхлэгийн сүлжээ үүсгэж байгаагаараа онцлог юм.


    Монгол инженерүүдийн эрдэм мэдлэг, ур чадвараар үндэсний компаниудын хамтран хэрэгжүүлсэн уг төсөл Эрчим хүчний салбарын томоохон бүтээн байгуулалт болж байгаа төдийгүй монголчууд өөрсдөө аливаа томоохон төслийг богино хугацаанд, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хэрхэн хийж, бүтээж чаддагийг харуулсан бодит жишээ боллоо.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

    2016-08-19 06:59:34

    АМЕРИКИЙН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-11 01:12:03

    ШИЗУОКИ МУЖИЙН ЗАСАГ ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-08 07:15:19

    ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

    2016-08-08 07:12:43

    ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙДААР ТОМИЛОГДСОН Т.ГАНТУЛГА АЖИЛДАА ОРЛОО

    2016-08-04 01:52:10

    ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТЫН ҮЕЭР ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТАЛААР ХӨНДЛӨӨ

    2016-06-23 23:50:58

    Монгол эрчим хүчний шинэ тоглогч болно

    2016-06-23 01:31:07

    ЭХЯ-ны баг тамирчид хоёр дахь удаагаа цомын эзэн боллоо

    2016-06-07 03:13:15

    Шинэ мэдээ

    “Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаварт ард иргэдийн саналыг авна
    2025-07-07 20:00:00
    Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
    2025-07-07 14:37:00
    Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа
    2025-07-04 16:11:00
    Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-07-03 16:23:00
    Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ
    2025-07-03 15:38:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    2025-07-03 15:27:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой
    2025-07-03 12:04:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-07-02 18:59:00
    Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
    2025-07-02 18:24:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!