MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » БХБ-ын сайд Ц.Баярсайхан ХБНГУ-д ажлын айлчлал хийлээ

    БХБ-ын сайд Ц.Баярсайхан ХБНГУ-д ажлын айлчлал хийлээ

    2013-09-06
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан тэргүүтэй төлөөлөгчид 2013 оны 8 дугаар сарын 28-30-ний өдрүүдэд ХБНГУ-д ажлын айлчлал хийлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Мэргэнбаяр, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Лхамсэржид болон Барилгын хөгжлийн төвийн захирал Б.Баярсайхан, Барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар нар багтав.

    Сайд Ц.Баярсайхан 08 дугаар сарын 29-ний өдрийн Пүрэв гарагт Холбооны Тээвэр, барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён Н.Бомбетэй уулзаж, хоёр орны барилгын салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцон, яам хооронд байгуулах хамтын ажиллагааны Санамж бичгийн төслийг гардуулав. Санамж бичгийн төсөл дээр яаралтай хамтран ажиллах, Монгол Улс дахь Монгол-Германы хамтарсан технологийн дээд сургуульд архитектор, барилга, барилгын материалын инженер мэргэжлээр боловсон хүчин бэлтгэх талаар хамтран ажиллах саналыг германы тал дэмжин, Холбооны боловсрол, судалгааны яаманд уламжлах, хоёр орны барилгын салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг  шинэ түвшинд гаргах чиглэлээр ажиллахаар боллоо.

    Мөн Германы Сэргээн босголтын зээлийн банкны дэд Ерөнхийлөгч Ролланд Силлаг, Германы Хөрөнгө оруулалт, хөгжлийн нийгэмлэгийн төлөөлөгчидтэй уулзаж Монгол Улсын барилга, хот байгуулалтын салбарын хөгжлийг дэмжихийг хүслээ. Цемент арматурын үйлдвэр, дэд бүтцийн төслүүдийг Чингис бонд, Хөгжлийн банкнаас санхүүжүүлж эхлээд байна гээд цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудын талаар товч мэдээлэв. Эдгээр төслүүдийн нэг болох барилгын ажлыг улирлын хамаарлаас гаргах зорилго бүхий байшин үйлдвэрлэх комбинат-БҮК1-ийг сэргээн шинэчлэх төслийн санхүүжилтийн 70 хүртэлх хувь буюу 20 сая ам долларыг тус банкнаас санхүүжүүлэх хүсэлт тавьж, 2015 он гэхэд цемент арматурын хэрэгцээг дотооддоо бүрэн хангах зорилттой байгаа гэж хэллээ.

    Түүнчлэн хот руу чиглэсэн нүүдэл, төвлөрлийг сааруулах зорилгоор хөдөөгийн хөгжлийг дэмжиж аймаг бүрт 1000 айлын орон сууц барих, ус хангамж, цэвэрлэх байгууламж зэрэг дэд бүтцийн барилга, байгууламжийг дэвшилтэт технологи ашиглан барьж, шинэчилж байгааг мэдээлээд аймгийн төвийг төлөвлөлт, бүтээн байгуулалттай нь хамт хэрэгжүүлэхэд Германы мэргэжлийн болон банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

    Берлинд байдаг Германы Сэргээн босголтын зээлийн банкны  Хөрөнгө оруулалт, хөгжлийн нийгэмлэг, Франкфурт хотод байдаг Айпекс Банк нь хувийн хэвшилийнхэнд шууд зээл олгодог юм байна.

    Уулзалтын эцэст дараах чиглэлээр хамтарч ажиллахаар тогтлоо. Нэгдүгээрт: Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжиж санхүүжүүлэх; Хоёрдугаарт:  Германы талын оролцоо хэрэгтэй гэж үзэж байгаа томоохон төслүүдийг  харъяа банк болох Айпекс банк шууд санхүүжүүлэх; Гуравдугаарт: Төрийн буюу улсын эзэмшлийн байрнуудад эрчим хүчний хэмнэлттэй төслийг санхүүжүүлэхээр болов. Германы Сэргээн босголтын зээлийн банк хамтын ажиллагааны эдгээр асуудлуудыг дараагийн засгийн газар хоорондын зөвлөх уулзалтаар албан ёсоор тавьж, хэлэлцүүлвэл 40 жилийн хугацаатай 0,75 хувийн хүүтэй  зээл өгөх бололцоотойг мэдэгдээд,  хотын тээврийг сайжруулах, нүүрс боловсруулах үйлдвэрийн төсөлд олгох зээлийн гэрээнд гарын үсэг зурахад бэлэн болсон. Одоо барилгын салбарт тодорхой төслийг хэрэгжүүлэх талаар ойрын хугацаанд хэлэлцээд, зээлийн гэрээнд  гарын үсэг зурах болно гэдгээ илэрхийллээ.  

    Айлчлалын үеэр төлөөлөгчид Германы тогтвортой барилга байгуулалтын холбоо, Германы норм стандартчлалын институтийн ажилтнуудтай уулзаж,  байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй өндөр барилга, газар доорх барилга, байгууламж болон дэд бүтцийн норм ба дүрэм, стандарт, тусгай зөвшөөрөл олгох тогтолцоог судалж, монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай санал солилцов.

    Мөн Берлин хотноо ГОУХАН-ийн Эшборн хот дахь удирдлагатай уулзан, барилга, хот байгуулалтын салбарыг хөгжүүлэхэд хүний нөөцийн чадавхийг олон чиглэлээр бэхжүүлэх зайлшгүй хэрэгцээ байна. Удирдах болон инженер техникийн ажилтнууд, мэргэжилтэй ажилчдыг Германд сургах чиглэлээр хамтран ажиллах, хуучнаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамтай байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичгийг Барилга, хот байгуулалтын яамтай байгуулах талаар санал тавьж, хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа.

    Уулзалтын эцэст талууд Санамж бичгийн төсөл дээр ажиллаж, шинэчлэн байгуулах, тус улсад дунд, богино хугацааны сургалтанд барилга, хот байгуулалтын салбарын хүмүүсийг хамруулахад санхүүжилтийн 50%-ийг Германы талаас, 50%-ийг Монголын талаас шийдвэрлэхээр тогтлоо. 

    Айлчлалын хүрээнд Германы Эрчим хүчний хэмнэлттэй барилгын төслийн загвар барилгатай танилцлаа.  Лайпциг хотын гар үйлдвэрлэгчдийн танхимын төлөөлөгч нартай уулзсанаас гадна хуучин барилгын дулаалга, сэргээн засварлалттай холбоотой дулаан техникийн төсөл, эрчим хүчний хэмнэлтэй, ногоон шийдэл бүхий хувийн сууцны цогц шийдэл зэрэгтэй газар дээр нь танилцлаа.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар тамгаа гардаж авлаа

    2014-12-11 03:04:09

    Цементийн төслүүдэд санхүүжилт олгохоор боллоо

    2014-05-28 08:23:31

    Евро норм стандартад нийцүүлэн шинэчлэхэд хамтрах боломжтой

    2014-04-07 02:44:28

    Шинэ сумын нээлт боллоо

    2014-04-07 02:41:42

    Нисэхийн цэвэрлэх байгууламж бохирыг 98 хувь цэвэршүүлнэ

    2014-04-07 02:40:08

    Өнөөдөр 120 гаруй вагон цемент ачигдлаа

    2013-10-08 08:57:57

    Construction Mongolia-2013” олон улсын хурал болно

    2013-10-01 08:08:05

    Буянт-Ухаа орчимд 60000, Баянголын аманд 70055 хүн тохилог орон сууцанд амьдарна

    2013-09-13 09:28:23

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!