MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Хэлсэн үг » Ачааны хүндийг үүрч, ажлын байраа хадгалж, улсын төсвийг бүрдүүлж, гадаад өрийн болзошгүй дампуурлаас улсаа аварсан аж ахуйн нэгжүүддээ талархал илэрхийлье

    Ачааны хүндийг үүрч, ажлын байраа хадгалж, улсын төсвийг бүрдүүлж, гадаад өрийн болзошгүй дампуурлаас улсаа аварсан аж ахуйн нэгжүүддээ талархал илэрхийлье

    Хэлсэн үг 2023-05-18
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжүүдэд цом, өргөмжлөл гардуулах ёслолд оролцож үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


    Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 74 хувийг бүрдүүлж, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон эрхэм баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэн, Шилдэг-100 аж ахуйн нэгжийн төлөөлөл Та бүхэндээ, Засгийн газрын нэрийн өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье.
    Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдаж, Монгол Улс зах зээлийн чөлөөт эдийн засагт шилжиж, хувийн хэвшлүүд үүсэж бий болсноос хойш 30 жилийн хугацаа өнгөрчээ.
    Энд хүрэлцэн ирсэн үндэсний олон аж ахуйн нэгж энэ жил 30 жилийн ойгоо тэмдэглэнэ. Энэ дашрамд 30 жил нь тохиож буй аж ахуйн нэгжүүддээ баяр хүргэе. Энэ бол аж ахуйн нэгжүүдийн тэмдэглэлт ой төдийгүй, Монгол Улсад хувийн хэвшил үүсэн байгуулагдсаны түүхэн тэмдэглэлт үйл явдал билээ. Хувийн хэвшил үүссэн өнгөрсөн 30 жилийн ололт амжилт, алдаа дутагдлыг хамтдаа олон улсын мэргэжлийн байгууллагуудтай хамтарч, эрдэм шинжилгээний бүтээл болгон бодитой дүгнэлт хийх нь манай улсын эдийн засгийн цаашдын хөгжилд нэн чухал алхам билээ.
    Өчигдрөө дүгнээгүй бол өнөөдөр, маргаашийг тодорхойлж чаддаггүй гэдэг. Цар тахлын болон геополитикийн энэхүү ээдрээт цаг үед улс орон бүхэн өөрийн давуу болон сул талыг эргэн дүгнэн хэлэлцэж, иргэд, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд хамтдаа зөвшилцөж байна.
    Монгол Улсыг ч энэхүү сорилт тойроогүй ээ. Өнгөрсөн 30 жилийн хамгийн хүндрэлтэй, тодорхойгүй, дэлхийн хэмжээний эдийн засгийн том сорилттой өнгөрсөн 3-4 жилийн хугацаанд Та бид хамтдаа нүүр тулсан.   
    ·      2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага амьсгалын замын аймшигт халдварт өвчин гарсныг зарлаж, 2019-СoV гэж бүртгэж байгаагаа мэдэгдсэн.
    ·      2020 он гарч гуравдугаар сарын 11-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ бол Ковид-19 хэмээх цар тахал хэмээн олон улсад зарлаж, улс орнууд хилээ хааж, нислэгээ цуцалж, хатуу хөл хорио тогтоож, эдийн засаг унаж эхэлсэн.
    ·      2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсад Ковид-19 цар тахлын анхны тохиолдол бүртгэгдэж, хатуу хөл хорионд шилжсэн.
    ·      Экспорт тасалдаж, аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж эдийн засаг-4.7 хувь, улсын төсөв 23 хувиар тасарч, олон мянган ажлын байр эрсдэлд орсон.
    ·      2021 оны хоёрдугаар сарын 23-нд Монгол Улсад вакцинжуулалт эхэлж, эдийн засгаа үе шаттай нээхийг хамтдаа эрмэлзсэн. Худалдаа аж үйлдвэрийн танхимд, мөчлөг сөрсөн Их сэргэлт, Монголбанканд банкны салбарынхантайгаа дараалсан уулзалтууд хийж, ажлын байрыг хадгалах хөнгөлттэй зээл, уул уурхайн салбарынхантай экспортын боомтуудыг өргөтгөх, хүнсний салбарынхантай дотооддоо хүнсээ үйлдвэрлэх зэрэг олон уулзалт хамтран хийсэн.
    ·      Энэ бүх уулзалт, ярилцлага, оролцооны дундаас “Шинэ сэргэлтийн бодлого” мэндэлж, хил хаалттай, цар тахлын нэн оргил үед Оюутолгойн гүний уурхайн эхний тэсэлгээ хийгдэж, боомтуудаа автозам, төмөр замаар холбох ажлуудыг эрчимжүүлж, төрд үүрлэсэн авлигын гинжийг тасалж, далд эдийн засгийг ил болгохын төлөө бид хамтдаа хичээсэн.
    ·      2022 оны хоёрдугаар сарын 14-нд цар тахлын хязгаарлалтаа Монгол Улс бүс нутагтаа хамгийн түрүүнд цуцалж чадсан. Саяхан 2023 оны тавдугаар сарын 05- нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага олон улсад цар тахлын хязгаарлалтыг цуцалсан гэхээр бид нэг жил гурван сарын өмнө түрүүлж эдийн засгаа нээж чадсан.
    ·      Харамсалтай нь Монгол Улсад цар тахлын хөл хорио тавигдсанаас хойш яг 10 хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 24-нд дайн эхэлсэн. Энэ хүндрэл одоо ч үргэлжилж байна. Гэхдээ бид цар тахлыг даван туулсан шигээ, дайны нөхцөл байдлыг ч хамтын хүчээр даван туулж чадна.
    ·      Өчигдөр Үндэсний статистикийн хорооноос эдийн засгийн зарим үзүүлэлтүүдийг авлаа. 2020 онд хасах 4.6 хувь байсан эдийн засаг, 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өсөж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5000 ам долларт хүрч, улсын төсөв 1.1 их наядаар даван биелж, валютын нөөц 3.7 тэрбум ам.долларт хүрч ханш тогтворжиж, төлбөрийн тэнцэл эерэг гарч, экспорт цар тахлын өмнөх түвшинд хүрлээ.
    ·      2022 оны арванхоёрдугаар сард “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, 2023 оны тавдугаар сард “Гэрэгэ” бондын 800 сая ам.долларын өрийг бүрэн төлж, Монгол Улс гадаад өрийн дампуурлаас гарч, зээлжих зэрэглэлээ “B тогтвортой” түвшинд хадгалж чадлаа.
    Нэн эгзэгтэй цаг үед ачааны хүндийг нуруундаа үүрч, ажлын байраа хадгалж, улсын төсвийг бүрдүүлж, гадаад өрийн болзошгүй дампуурлаас улсаа аварсан Та бүхэндээ Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд нийт иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
    Эрхэм баялаг бүтээгчид ээ,
    Хүндэт аж ахуйн нэгжүүд ээ,
    Эдийн засаг хэдийгээр сэргэж эхэлж байгаа боловч үнийн өсөлт Та бидний хамтын дарамт байсаар байна. Инфляц 11.3 хувьтай буюу хоёр оронтой тоонд хэвээр хадгалагдаж байгаагаас шалтгаалж, Монголбанк бодлогын хүүгээ 13 хувьд барьж байна. Хэдийгээр өмнөх улиралтай харьцуулахад тодорхой хэмжээний орон зай гарч байгаа боловч эрсдэл хэвээр хадгалагдаж байна гэсэн үг юм.
    Тиймээс цар тахлын хүндрэлийг хамтын хүчээр даван туулсан шиг, үнийн өсөлтийг багасгах үйл хэрэгт “Үндэсний шилдэг 100 аж ахуйн нэгж” Та бүхнийг хувь нэмрээ оруулахыг уриалж байна. Ингэж чадвал Монголбанк бодлогын хүүгээ буулгаж, сэргэж буй эдийн засгийн өгөөж нь иргэн, аж ахуйн нэгж бүхэнд хүрэх хаалга нээгдэх болно. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэх боломж гарч, иргэдийн бодит орлогод эерэг нөлөө үзүүлэх болно.


    Хувийн хэвшлийн манлайлагчид аа,
    Монгол Улсын Засгийн газар 30 жилийн хугацаанд төрийн албанд бугласан авлигын голомтыг тасалж, жам ёсны бизнесийн чөлөөт өрсөлдөөн, гадаад хөрөнгө оруулалтын таатай орчин, олон улсын итгэлцлийг бий болгохын төлөө хичээсээр байна.
    Авлигын эсрэг энэхүү тэмцэлд аж ахуйн нэгжүүд Та бүхний идэвхтэй дэмжлэг хэрэгтэй. Урагшлан хөгжсөн, уруудан доройтсон улс орнуудын түүх Засгийн газар-Хувийн хэвшил авлигаа хэрхэн тасалж, эдийн засгийг ил тод болгож, төрийн үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлж түншлэн ажилласнаас хамаардаг билээ.
    Монгол Улсын Засгаас газраас өргөн барьсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль батлагдсанаар улстөрч, болон төрийн албан тушаалтан өөрийн эзэмшлийн компаниар төсвийн тендерт нөлөөлж оролцдог байдал таслан зогсож, энэхүү орон зай хувийн хэвшлийнхэн Та бүхэнд чөлөөт өрсөлдөөний орон зай болж очих болно.
    Төр өөрөө ресторан, зоогийн газар, амралт сувиллын газар ажиллуулж, хувцас оёж, машин засахаас эхлээд хувийн хэвшилтэй өрсөлддөг байдлыг үе шаттай өөрчилж байна. Төрийн хэмнэлтийн хуулиас эхлээд Төрийн ордонд GS25 ажиллаж байгаа зэрэг олон шүүмжлэл дагуулж байгаа ч энэ бол зөв хандлагын эхлэл юм. Төр, хувийн хэвшил хамтран богино хугацаанд шийдэл гаргаж чаддагийн энгийн нэг илэрхийлэл нь өнгөрсөн жилийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлсэн явдал байлаа.
    Төр цаашид уул уурхайн олборлолт, төрийн эзэмшлийн банкууд, онгоцны нислэгийн менежментийг дэлхийн түвшинд нийцүүлэн үндэсний болон олон улсын мэргэжлийн багаар удирдуулах ажлыг энд ондоо багтаан зохион байгуулах болно.
    Иргэд, аж ахуйн нэгжийн оролцоо, олон нийтийн хяналтыг сайжруулж, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүдийг нээлттэй хувьцаат компани болгох ажлыг үе шаттай эхлүүлээд байна. Мэдээж энэ ажил Хөрөнгийн биржээс өөрөөс нь эхлэх нь ойлгомжтой.
    Шинэ сэргэлт бол Шинэ хандлага юм.
    Шилдэг-100 аж ахуйн нэгжүүдийн шалгаруулалтад төрийн өмчит компаниудыг оролцуулж, хувийн хэвшилтэй өрсөлдүүлэхийг Ерөнхий сайдын хувьд татгалзсан.
    Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар сайд нарын болон төрийн байгууллагуудын үнэлгээг эдийн засгийн болон бизнесийн орчныг сайжруулах олон улсын шалгуур үзүүлэлтээр үнэлдэг байх жишигт шилжлээ.
    Өнөөдөр шилдэг 100 аж ахуйн нэгжүүдийн шалгаруулалтад анх удаа уул уурхайн бус экспортын салбарыг уул уурхайн салбараас тусад нь ангилж, шилдэг старт апп, шинжлэх ухаан технологийн дэвшил, шинэ инновац, ноу-хау нэвтрүүлсэн байдал, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл зэрэг шинэ салбарыг бодлогоор дэмжихийг эрмэлзлээ.
    Дэлхийн дахинд бизнесийн нөхцөл байдал маш хурдтай хувьсан дэвшиж, худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, санхүүгийн зах зээл, ажлын байр хиймэл оюун ухаанд суурилж буй энэ үед бид мөн бизнесийн орчноо, хувь хүний хөгжил, хандлагаа энэхүү огцом өөрчлөлтөд нийцүүлэн түүчээлэх шаардлага үүсэж байна.


    Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Үндсэн хуулийн өөрчлөлт ч үнэмлэхүй ялалтын төлөө биш тогтвортой бодлого, зөвшилцөлд тулгуурласан, хүртээмжтэй ардчиллын төлөөх үйлдэл билээ.
    Хатагтай, ноёд оо,
    Бид хоорондоо биш дэлхийтэй, хийрхлээр биш хиймэл оюун ухаанд суурилсан урт хугацааны шийдлээр, хоосон амлалт, худал популизмаар биш, үнэн байдал, прагматик чиг хандлагаар л богино хугацаанд хөгжиж чадна.
    Үндэсний их баяр наадмын үеэр “Welcome to Mongolia” уриан дор “Монголын эдийн засгийн форум” зохион байгуулагдаж, дэлхийн томоохон хөрөнгө оруулагчид манай улсыг зорин ирэх болно.
    Дэлхийн хөгжингүй улс орнууд, Азийн баруудын үсрэнгүй хөгжлийн гарааны эхлэл цэг нь нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10.000 ам.доллар байсан билээ.
    Бид 5000 ам.долларт хүрлээ. Одоо хамтдаа ганцхан том алхах үлдсэн.
    Эдийн засгийн өсөлтөө жил бүр 8-10 хувьд хадгалахын төлөө, экспортоо төрөлжүүлэн хөгжүүлэхийн төлөө, валютын нөөцөө таван тэрбум ам.долларт хүргэхийн төлөө, төлбөрийн тэнцлээ жил бүр эерэг байлгахын төлөө, үнийн өсөлтийг нэг оронтой тоонд барихын төлөө, 50 их наядын эдийн засгийн эргэлтээ 100 их наядад хүргэхийн төлөө, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10.000 ам.долларт хүргэхийн төлөө иргэд, аж ахуйн нэгж, төр засаг хамтдаа өглөө бүр эртлэн босч, өдөр бүр идэвхитэй ажиллацгаая.

    Анхаарал тавьсанд баярлалаа

    Хэлсэн үг
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

    2025-05-08 11:54:00

    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

    2025-05-07 13:12:00

    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 

    2025-05-06 21:18:00

    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

    2025-05-05 20:19:00

    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо

    2025-04-30 20:42:00

    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа

    2025-04-30 14:04:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана

    2025-04-29 16:16:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ

    2025-04-28 19:33:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе
    2025-04-25 15:25:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!