MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомтууд цахимжлаа

    “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомтууд цахимжлаа

    Мэдээ 2023-02-11
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяа нар өнөөдөр Гаалийн ерөнхий газарт ажиллаж, “Гаалийн шинэчлэл”-ийн хүрээнд хийгдэж буй ажлуудтай танилцлаа. Энэ үеэр ГЕГ-ын Цахим удирдлагын төвийн үйл ажиллагааг албан ёсоор нээв. Тус төвийг ажиллуулснаар гаалийн 18 газар хороо, 29 боомт, 115 гаалийн хяналтын бүсийн камерын  хяналтын системийг нэг дороос удирдлагаар хангах, хянах боломж бүрдэж байна. Дараа нь Гаалийн төв лабораторийн үйл ажиллагаатай танилцав. 

    Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тэргүүлэх зорилтууд болох Боомтын болон Төрийн бүтээмжийн сэргэлтийн гол зорилтууд нь гаалийн байгууллагын үйл ажиллагаатай шууд холбоотой гэдгийг ГЕГ-ын ажилтнуудтай уулзахдаа Ерөнхий сайд онцолсон юм. Ялангуяа, 2019 оноос эхлүүлсэн “Гаалийн шинэчлэл”-ийн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 203.8 тэрбум төгрөг, гадаад худалдааны урсгалын голлох боомтуудыг шинэчлэх, дэд бүтэц, барилга байгууламжийг бүтээн байгуулах төслүүдийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл, БНХАУ-ын Засгийн газарын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр тус тус хэрэгжүүлээд байна. Хилийн боомтууд дахь гаалийн байгууллагын үйл ажиллагааг шинэчлэх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, гадаад худалдааг хөнгөвчлөх, шат дамжлагыг цөөрүүлэх, иргэдийг чирэгдүүлдэг хүнд суртал, авлигыг таслан зогсооход чиглэсэн бодитой олон ажил хийгдэж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн.

    Мөн Засгийн газраас Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласан бөгөөд төрийн үйлчилгээний хүнд суртал, авлига, далд эдийн засгийг хумихад чиглэсэн томоохон ажлуудыг ГЕГ-тай хамтран хэрэгжүүлнэ. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомтуудыг цахимжуулах ажил амжилттай хийгдсэнд талархал илэрхийллээ. Өнөөдрийн уулзалтад гаалийн 1124 алба хаагч цахимаар болон танхимаар оролцсон юм.

    Монгол Улсын гадаад худалдааны 2022 оны нийт бараа эргэлтийг 2018 оны гүйцэтгэлтэй харьцуулахад 64.9 хувиар, экспорт 78.8 хувиар, импорт 48.2 хувиар тус тус өссөн байна. Гаалийн байгууллага  2022 онд 4.6 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн нь 2018 онтой харьцуулахад 74.1 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34.3 хувиар тус тус өссөн үзүүлэлт аж.

    Төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэгч гаалийн байгууллага Боомтын сэргэлтийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомт, Чингис хаан ОУНБ дахь хилийн хяналтын байгууллагын нэгдсэн байр, Замын-Үүд боомтын зорчигч тээврийн хэсгийн цогцолборын барилгуудыг хоёр оны заагт байнгын ашиглалтад оруулсан. Түүнчлэн Алтанбулаг, Боршоо, Гашуунсухайт, Замын-Үүд боомтын ачаа тээврийн хэсгийн бүтээн байгуулалтын ажлыг 2023 онд хүлээн авахаар ажиллаж байна. Мөн Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт шинээр байгуулагдах Цагаандэл уул,  Сүхбаатар аймгийн Бичигт боомтын бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт хийгдэж байгаа зэргийг ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал Ерөнхий сайдад танилцуулав.

    Хилийн хяналт шалгалтын давхардлыг багасгах зорилгоор Засгийн газрын шийдвэрээр 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс улсын хилээр нэвтрүүлэх бараанд хорио цээр, эрүүл ахуйн хяналт тавьж, чанар стандартыг мөрдүүлэх чиг үүрэг гаалийн байгууллагад ирснээр үйл ажиллагааны цар хүрээ нь нэмэгдсэн байна. Гаалийн байгууллага өнөөдрийн байдлаар байнгын болон түр ажиллагаатай 39 боомт, ГЕГ болон харьяа 18 гаалийн газар, хороонд нийт 2326 албан хаагчтайгаар албан үүргээ хэрэгжүүлж байна.

    Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, гадаад худалдааг хөнгөвчилж, хяналт, бүрдүүлэлтийг түргэн, шуурхай, худалдааны аюулгүй байдлыг хангаж ажиллах чиг үүргийг гаалийн байгууллага хэрэгжүүлдэг байна. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр ГЕГ, хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслийг хэрэгжүүлж, гаалийн автоматжуулсан мэдээллийн систем буюу CAIS-ийг өргөтгөн шинэчилж, гаалийн үйлчилгээг бүрэн цахимжуулжээ. Энэ хүрээнд Gaali.mn цахим системийг нэвтрүүлснээр төрийн үйлчилгээний ХУР болон Дан системийг ашиглан иргэн, аж ахуйн нэгж заавал гаалийн байгууллагад биечлэн очиж гаалийн байцаагчтай биечлэн уулзах шаардлагагүй болсон байна. Гар утас, интернэт ашиглаад ажил, гэрээсээ экспорт, импортын бараа, бүтээгдэхүүнээ цахимаар мэдүүлэх, татвар тооцоогоо хийх, барааны байршлаа шалгах зэрэг бүх үйлчилгээг авах боломжийг үе шаттайгаар бүрдүүлж чадсан байна. Одоогоор  GAALI.MN-д аж ахуйн нэгжийн 34, иргэний 13 үйлчилгээг нэвтрүүлснээр нийт 25,952 удаагийн давтамжтай үйлчилгээг үзүүлжээ.

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

    2025-05-12 20:16:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

    2025-05-08 11:54:00

    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

    2025-05-07 13:12:00

    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 

    2025-05-06 21:18:00

    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

    2025-05-05 20:19:00

    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо

    2025-04-30 20:42:00

    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа

    2025-04-30 14:04:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана

    2025-04-29 16:16:00

    Шинэ мэдээ

    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!