MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Төрийн албан хаагчдын ур чадварт суурилсан үнэлгээ хийж, чадварлаг, цомхон бөгөөд цалин хангамж сайтай байхад анхаарна

    Төрийн албан хаагчдын ур чадварт суурилсан үнэлгээ хийж, чадварлаг, цомхон бөгөөд цалин хангамж сайтай байхад анхаарна

    Мэдээ 2023-02-02
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Төрийн бүтээмжийн Үндэсний хорооны хоёрдугаар хуралдаанаар 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Мөн 2022 оны арваннэгдүгээр сард хуралдсан анхдугаар хуралдааны үүрэг даалгавруудыг хэлэлцэв.
    Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус газар нь төрийн байгууллагыг чадавхжуулж, чадварлаг, мэргэжлийн түвшинд ажиллахад анхаарлаа хандуулах юм. Тодруулбал, хуулийн хэрэгжилтэд тандан судалгаа хийж, санал дүгнэлт боловсруулна. Мөн төрийн байгууллагын талаарх иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, хэрэглэгчийн сэтгэл ханамж зэрэгт хяналт шинжилгээ хийж, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх юм.
    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Өнгөрсөн жилүүдийн судалгааг харахад төрийн албан хаагчдын 92-93 хувь нь A, B гэсэн үнэлгээ авсан байдаг. Тиймээс төрийн албан хаагчдын ур чадварт суурилсан үнэлгээг хийж, төрийн албыг чадварлаг, цомхон бөгөөд цалин хангамж сайтай байхад анхаарлаа хандуулан ажиллах шаардлагатай” гэдгийг онцоллоо.

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж танилцуулгадаа “Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь төрийн байгууллагын хуулийн хэрэгжилтэд үнэлгээ мониторинг хийж, иргэдийн мэдээлэл авах эрхийг хэр зэрэг хангаж чадаж байна вэ гэдэгт хяналт явуулна. Төрийн байгууллагыг бүтээмжтэй ажиллуулахад анхаарна, үр дүнтэй, олон нийтэд хүрч ажилладаг байх нь гол зорилго юм” гэж тодотгов.Төрийн бүтээмжийн Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаар “Судалгааны нэгдсэн сан” байгуулах үүргийн дагуу тус санг ажиллуулж эхлээд байна. Тус санд сүүлийн гурван жилд хийсэн судалгаануудыг байршуулна. Эдгээр судалгааг төр, хувийн хэвшилд нээлттэй тавьж, давхардсан судалгаа хийхгүй байхаар зохицуулалт хийж байна.
    Төрийн бүтээмжийн Үндэсний хороо нь 2023 онд:
    o   Төрийн бодлого, стратеги, хөтөлбөрүүдийн уялдааг хангах
    o   Засгийн газрын бүтэц зохион байгуулалтын оновчлол, гүйцэтгэлийг сайжруулах
    o   Чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх /бэхжүүлэх
    o   Төсвийн зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх төлөвлөгөөг баталлаа.
    ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Төрийн бүтээмжийн Үндэсний хороо төрийн байгууллагын бүтээмжийг бодитоор бий болгож, аливаа байгууллага 100 хувь төлөвлөсөн бол 100 хувь гүйцэтгэсэн байх ёстой гэдэг шаардлага тавьж ажиллахыг санууллаа. Мөн энэ онд яамдын бүтцийг оновчтой болгох ажлыг хэрэгжүүлнэ гэлээ.


     
     
     

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

    2025-05-12 20:16:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

    2025-05-08 11:54:00

    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

    2025-05-07 13:12:00

    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 

    2025-05-06 21:18:00

    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

    2025-05-05 20:19:00

    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо

    2025-04-30 20:42:00

    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа

    2025-04-30 14:04:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана

    2025-04-29 16:16:00

    Шинэ мэдээ

    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!