MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлыг хүлээн авч уулзлаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлыг хүлээн авч уулзлаа

    Мэдээ 2022-06-13
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касайг хүлээн авч уулзлаа.
    Монгол Улс болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтын ажиллагааны 60 жилийн ойг энэ оны дөрөвдүгээр сард тэмдэглэн өнгөрүүлсэн. Өнгөрсөн 60 жилийн хугацаанд Монгол Улсад орчин цагийн эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлэхэд нягт хамтран ажиллаж ирсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, түүний  дотор Номхон далайн баруун бүсийн төв болон Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газарт Ерөнхий сайд талархал илэрхийллээ.
    Нийт иргэдээ “Ковид 19” цар тахлын эсрэг вакцинд хамруулахад Засгийн газар онцгой анхаарч, КОВАКС хөтөлбөр болон вакцин үйлдвэрлэгч улс орнуудын Засгийн газартай дипломат ажиллагаа өрнүүлсний дүнд вакцины нөөцийг хангалттай бүрдүүлсэн, энэ ажилд ДЭМБ дэмжлэг үзүүлснийг Ерөнхий сайд дурдлаа.
    Вакцинжуулалтын үр дүнд 40 гаруй мянган иргэнээ болзошгүй эрсдэлээс хамгаалсан. Энэ оны хоёрдугаар сарын 14-нөөс цар тахлын бүхий л хязгаарлалтыг цуцалж, эдийн засгаа үе шаттайгаар сэргээж, энгийн амьдралын хэмнэлээ хадгалж байна гэлээ.
    Мөн Монгол Улсын Засгийн газар эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэл, хөрөнгө оруулалт болон өнгөрөгч тавдугаар сарын 1-нээс иргэн бүрийг эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулж эхэлсэн талаар товч танилцууллаа.


    ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касай,
    -ДЭМБ “Ковид19” цар тахлын үед гишүүн орнуудтайгаа хамтарч ажилласан. Монгол Улсын манлайлал, туршлагыг бусад орнуудад хуваалцаж байгаа гэж хэлээд гишүүн орнуудынхаа өмнөөс Монгол Улсын Засгийн газар болон эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ.
    Эрүүл мэнд эрсдэлд орвол бүх зүйл эрсдэлд ордог гэдгийг ковидын үед дэлхий нийт ойлголоо. Монгол Улс ковидын дараа иргэдээ урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг оношилгоонд хамруулж байгаа нь маш чухал. Монгол Улсын Засгийн газар үлгэр жишээ болох олон туршлага гаргаж байна гэж ноён Такеши Касай хэллээ. Эрүүл мэндийн салбарт цогцоор нь анхаарах ёстой. Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбартаа хийж буй шинэчлэл, хөрөнгө оруулалтыг дэмжиж, хамтарч ажиллахаа тэрбээр илэрхийллээ.
    Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон харьяа байгууллагынхантай “Walk the Talk”  арга хэмжээнд оролцож эрүүл мэндийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж ярилцсан. Тэд ковидын үед ажлын ачаалал ихтэй ажилласан ч шинэ санаа, санаачилга дүүрэн байсан нь бахархалтай байлаа гэж ярилаа.
     

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулав

    2025-09-17 11:16:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам

    2025-09-15 15:34:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдлагуудтай уулзлаа

    2025-09-12 19:55:00

    Засгийн газар Mining AI санаачилга хэрэгжүүлэхээ хөрөнгө оруулагчдад зарлалаа

    2025-09-11 16:17:00

    Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа

    2025-09-11 09:40:00

    Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжлэхээр болов

    2025-09-11 09:01:00

    Биржийн нүүрсний экспорт 739 мянган тонн болж, өмнөх сараас хоёр дахин өсжээ

    2025-09-10 15:21:00

    ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ

    2025-09-10 12:22:00

    Шинэ мэдээ

    Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулав
    2025-09-17 11:16:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
    2025-09-15 15:34:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдлагуудтай уулзлаа
    2025-09-12 19:55:00
    Засгийн газар Mining AI санаачилга хэрэгжүүлэхээ хөрөнгө оруулагчдад зарлалаа
    2025-09-11 16:17:00
    Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа
    2025-09-11 09:40:00
    Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжлэхээр болов
    2025-09-11 09:01:00
    Биржийн нүүрсний экспорт 739 мянган тонн болж, өмнөх сараас хоёр дахин өсжээ
    2025-09-10 15:21:00
    ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ
    2025-09-10 12:22:00
    Иргэдийн санал, санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгах D-GOV.mn цахим систем нэвтрүүллээ
    2025-09-10 12:16:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!