MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • E-ZASAG.MN
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
      • Зөвлөлдөх санал асуулга

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Шадар сайд С.Амарсайхан Иргэд, олон нийттэй харилцах 11 11 төвд ажиллалаа

    Шадар сайд С.Амарсайхан Иргэд, олон нийттэй харилцах 11 11 төвд ажиллалаа

    Мэдээ 2022-05-23
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллан иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонсон хариулт, мэдээлэл өглөө. Тус төвд өдөрт 500 орчим өргөдөл, гомдол, санал ирдэг бөгөөд өнөөдөр Шадар сайд С.Амарсайхантай биечлэн уулзаж, тулгамдаад буй асуудлаа шийдвэрлүүлэхээр Орхон, Булган аймаг зэрэг хөдөө орон нутаг, алслагдсан дүүргүүдээс ч иргэд ирсэн байв.
    Иргэд ихэвчлэн эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн асуудлуудыг хөндөж, эм, эмийн хэрэгслийн хангамж, нөөц, ипотекийн зээл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоог хангах, Улаанбаатар хотын газрын асуудал, барилгын чанар, аюулгүй байдал, улсын комисст ажилладаг төрийн албаныхны хүнд суртал, авлига, үнийн өсөлт зэрэг олон чиглэлээр асуулт асууж, тодруулж байлаа.


    Шадар сайд болон Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд болох МХЕГ, ОБЕГ, ШӨХТГ, Стандарт хэмжил зүйн газар, Үндэсний хэмжил зүйн төвийн удирдлагууд тухайлсан асуудлаар хариулт өгч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, заримыг нь холбогдох газраар шийдвэрлүүлэх хугацаат үүрэг даалгавар өглөө.
    Шадар сайд С.Амарсайхан "Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс иргэд олон нийтийн өмнө тулгамдсан асуудлыг нээлттэй сонсож, шуурхай шийдвэрлэх хүрээнд Засгийн газрын гишүүдийг 11-11 төвд ажиллуулж байгаа. Зүгээр нэг сонсоод өнгөрөх бус, иргэдэд тулгамдсан асуудлыг аль болохоор богино хугацаанд шийдэхийн төлөө холбогдох бүх шатанд нь хандаж шийдвэрлүүлэх, шийдсэн эсэх мэдээллээ эргээд 11-11 төвөөр
    болон холбогдох төрийн байгууллагаар дамжуулан нээлттэй мэдээлэх болно. 16 жилийн турш газрын асуудлаа шийдүүлж чадахгүй, цөхрөнгөө барсан иргэд ч өнөөдөр ирж уулзаж байна.
    Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд иргэнээ сонсдог, нээлттэй засаглалыг ард түмэн хүсэж байна. Эргэж хараад умартдаг бус, нэг ч гэсэн асуудлыг нь шийдэхийн төлөө эцсээ хүртэл явах хэрэгтэй. Хэмнэлтийн горимын бодлогыг манай агентлагууд сайтар дэмжин хэрэгжүүлж байгаа шиг энэ тал дээр ч манлайлж ажиллах ёстой" хэмээн энэ үеэр онцолж хэлсэн юм.

     

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ИБУИНХУ-ТАЙ БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

    2026-05-26 15:10:00

    Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо

    2026-05-26 14:31:00

    БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна

    2026-05-25 16:37:00

    “Дэлхийн адууны өдөр”-ийн арга хэмжээнд оролцох морьдын бүртгэлийг иргэдэд хүндрэл, чирэгдэлгүй зохион байгуулахыг даалгав

    2026-05-25 14:54:00

    “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална

    2026-05-24 14:46:00

    Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана

    2026-05-24 11:16:00

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна

    2026-05-23 12:53:00

    “ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ХУРДАСГУУР” ЦОГЦ ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ

    2026-05-22 21:33:00

    Шинэ мэдээ

    ИБУИНХУ-ТАЙ БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
    2026-05-26 15:10:00
    Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
    2026-05-26 14:31:00
    БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна
    2026-05-25 16:37:00
    “Дэлхийн адууны өдөр”-ийн арга хэмжээнд оролцох морьдын бүртгэлийг иргэдэд хүндрэл, чирэгдэлгүй зохион байгуулахыг даалгав
    2026-05-25 14:54:00
    “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
    2026-05-24 14:46:00
    Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
    2026-05-24 11:16:00
    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
    2026-05-23 12:53:00
    “ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ХУРДАСГУУР” ЦОГЦ ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ
    2026-05-22 21:33:00
    МОНГОЛ УЛС БОЛОН ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБОО, ТҮҮНИЙ ГИШҮҮН ОРНУУД ХООРОНД БАЙГУУЛСАН ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
    2026-05-22 21:11:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!