MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын зөвлөхүүд
      • Ерөнхий сайдын намтар
      • Ерөнхий сайдын ажлын алба
    • Засгийн газар
      • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
      • Барилга, хот байгуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсрол, шинжлэх ухааны яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
      • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёлын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • covid-19

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүнсний салбарын төлөөлөлтэй уулзлаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүнсний салбарын төлөөлөлтэй уулзлаа

    Мэдээ 2022-04-28
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүнсний худалдааны салбарын аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, Гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлэхэд дотоодын үйлдвэрлэгчид, импортлогчид, сүлжээ дэлгүүр, зах худалдааны төвүүд хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар санал солилцлоо. Тэрбээр уулзалтын эхэнд “Засгийн газар эхний нэг жил цар тахалтай тэмцсэн цаг хугацаа байлаа. Жилийн өмнө ихэнх аж ахуйн нэгж хязгаарлалтад, улсын төсөв 23 хувиар тасарч, эдийн засаг хасах 5.3 хувьтай байсан үе. Вакцинжуулалтыг амжилттай явуулсны дүнд энгийн амьдралын хэмнэлдээ шилжээд байна. Гэсэн ч өмнөд хөрш БНХАУ-д цар тахлын халдвар эрчимжиж, хойд хөрш ОХУ-Украин улсын хооронд хямралт нөхцөл байдал давхцсанаас үүдэн хүнс, түүхий эд, бүтээгдэхүүний татан авалт удааширч, валютын хомсдол, үнийн өсөлтөөс шалтгаалсан олон хүндрэл тулгарч байна. Бараа бүтээгдэхүүний үнийг төр зохицуулах ёсгүй, зах зээлийн зарчмаараа явах ёстой гэсэн бодолтой байдаг. Харамсалтай нь, олон улсын нөхцөл байдал үнэ тогтворжуулахад төр оролцохоос өөр аргагүйд хүрч, Гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг УИХ-аар батлуулж, энэ оны төсвийг тодотгохоор хэлэлцүүлж байна. Инфляци 15-16 хувьтай байгаа, үүнд нөлөөлдөг мах, гурил, шатахууны үнийг тогтвортой байлгахад аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл, шатахуун импортлогчдод татаас олгохоор шийдвэрлэсэн. Цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны гаалийн албан татварыг чөлөөлөхөөр төсвийн тодотголын төсөлд тусгасан. Энэ оны III, IV улиралд эдийн засаг хүнд сорилттой нүүр тулж, ирэх оны нэгдүгээр хагасаас өсөлттэй гарах прогнозыг олон улсын байгууллагууд хийжээ. Амаргүй энэ нөхцөлд хүнсний худалдааны салбарын төлөөлөл та бүхнийхээ санаа бодлыг сонсохоор уулзалт зохион байгуулж байна” гэлээ.


    Энэ үеэр “Апу дэйри” компанийн захирал Г.Баярмагнай “Монгол хүний сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Манай улс жилд 30 орчим сая тн хуурай сүү импортоор авдаг. Олон улсад нэг хүнд ногдох сүүний жилийн хэрэгцээ 160-180 литр байдаг бол манайд 30-50 литр байна. Үүнийг яаж гурав дахин өсгөх вэ. Бид 1000 орчим малчин өрхөөс сүү цуглуулдаг. Цаашид 21 аймаг, бүс нутгуудад сүүний цэг байгуулах шаардлага бий. Үүнийг хийж чадвал 5000 орчим малчин өрхийн орлого нэмэгдэнэ. Мөн хатаасан сүүний үйлдвэр байгуулбал малчид зундаа сүүгээ өгөөд өвөлдөө үр өгөөжийг нь хүртэх боломжтой. Эдгээрийг хийж чадвал импортод гарч буй валют дотооддоо үлдэнэ” гэсэн бол “Өгөөж чихэр боов” компанийн захирал С.Түмэнгэрэл “Биднээс хамаарахгүй нөхцөл байдал бий болчихлоо. Үүнээс шалтгаалж, бүх түүхий эдийн үнэ өссөн. Үнэ буулгах гэхээсээ илүүтэй яаж тогтвортой байлгах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Гурилан бүтээгдэхүүн хийхэд гурил 10, тос 13, элсэн чихэр 6, сав баглаа 5 хувийг эзэлдэг. Ганц гурилын үнийг буулгаснаар гурилан бүтээгдэхүүний үнэ буурах боломжгүйг эндээс харж болно. Яагаад гэвэл, гурилнаас бусад түүхий эдийнхээ 98 хувийг гаднаас авч байна. Тиймээс хүнсний хомсдол үүсгэхгүйн тулд хүнс үйлдвэрлэгч компаниудтай своп хэлцэл хийвэл яасан юм бэ. Засгийн газар татварын уян хатан бодлого явуулах хэрэгтэй. Өмнө нь ААН, иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийн хувийг бууруулсан шийдвэр маш том дэмжлэг болсон. Дахин хөнгөлөлт үзүүлж болох уу. Үйлдвэрлэгчид бид боломжоороо зүтгэж байна. Ажлын байраа хадгалаад явбал нийгэмдээ тустай. Боломжоороо зүтгэе” гэв.


    Цагаан будаа, ургамлын тос, элсэн чихрийн гаалийн болон НӨАТ-ыг өнгөрсөн жилийн долдугаар сар хүртэл чөлөөлсөн нь том дэмжлэг байсныг импортлогч компанийн төлөөлөл мөн хэлж байлаа. Одоо ийм хөнгөлөлт байхгүй учраас дээрх бүтээгдэхүүний үнэ 35-40 хувиар өссөнийг хэлж, татварыг тэглэж өгөх саналыг Ерөнхий сайдад уламжилж байв.
    “Түмэн шувуут” компанийн захирал Ж.Болд “Жилд манайх 390 сая ширхэг өндөгний хэрэглээтэй. Үүний 50 хувийг дотоодоос хангаж, үлдсэнийг нь импортоор авдаг. Шувууны аж ахуй эрхлэхэд тоног төхөөрөмж хэрэгтэй, үүний гааль болон НӨАТ-ыг чөлөөлбөл хэрэгтэй байна. Импортын хямд үнэтэй өндөг зуны улиралд их орж ирдэг. Үйлдвэрлэгчид үүнтэй өрсөлдөх хэцүү. Жилд импортоор орж ирэх өндөгний тоог зохицуулбал шувууны аж ахуй манайд хөгжих боломжтой” гээд өндөгний үнийг энэ цаг үед 30 төгрөгөөр бууруулах боломжтой гэдгээ хэллээ.
    Тэгвэл “Монголын махны холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Очирбат “Махны үйлдвэрүүдийн бэлтгэсэн махыг төсвийн байгууллагад нийлүүлэхийг хуульчилбал үйлдвэрлэл эрхлэгчдэд том дэмжлэг болно. Махны экспорт зогссоноос зарим үйлдвэр хаалгаа барихад хүрч байна. Өнгөрсөн жил экспортод гаргахад бэлтгэсэн 6000 тн ямаа, 4000 тн адууны махаа богино хугацаанд экспортлоход төрөөс дэмжвэл манайд валют орж ирнэ” гэлээ.
    “Сансар сүлжээ” дэлгүүрийн гүйцэтгэх захирал Э.Оюундарь “Манайх 30 мянган нэр төрлийн бараа дотоодоос болон импортоор авч худалддаг. Нийлүүлэгчдээс авсан бараан дээрээ дунджаар 15 хувийг нэмж байна. Том талбайд олон хүн ажиллуулж, түрээс төлөхийн хэрээр үйл ажиллагааны зардал нэмэгддэг. Энэ жил түрээсийн зардал 35, тээвэр логистик, шатахууны зардал 16 хувиар өссөн. Ийм үед ашиглалтын зардал болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд хөнгөлөлт үзүүлбэл дэмжлэг” болно хэмээсэн. Хүнсний худалдааны салбарын аж ахуйн нэгжийн төлөөлөл гол төлөв төр татварын бодлогоор дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүссэн юм.
    Тэдний санаа бодлыг сонссоны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Аливаа шийдвэрийг ярилцаж гаргахгүй бол бодит байдалд эерэг, сөрөг олон талаас нөлөөлдөг. Бүхнийг хөнгөлөөд, чөлөөлөөд явбал улс даахгүй. Та бүхэн шийдлээ гаргаад саналаа өгөөрэй. Асуудлыг богино хугацаанд шийдээд явна. Долоо хоног бүрийн Засгийн газрын хуралдааны эхэнд хүнсний асуудлыг хэлэлцэж байгаа. Үүгээр та бүхний гаргасан саналыг хэлэлцэнэ. Дахин уулзъя” гэлээ.

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Үндэсний их баяр наадмын тасалбарыг цахимаар худалдаална

    2022-06-29 13:46:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    2022-06-28 16:11:00

    Завхан аймагт дулааны шугам сүлжээг нэмэгдүүлж, Арцсуурь-Нарийнсухайт -Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр замын төслийг эхлүүлнэ

    2022-06-28 12:35:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Загастайн давааны автозам бүрэн ашиглалтад орж, 21 аймаг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбогдлоо

    2022-06-27 12:41:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элчин сайд нарыг хүлээн авч уулзан Бичигт, Ульхан боомтын дэд бүтцийн асуудлаар ярилцав

    2022-06-23 16:33:00

    Дотоодын агаарын тээвэрлэгчдэд бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгоно

    2022-06-22 14:08:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний бие даасан байдлыг бий болгохгүйгээр хөгжил дэвшил, бүтээн байгуулалт ярих боломжгүй

    2022-06-16 13:14:00

    АМГАЛАН ДУЛААНЫ СТАНЦЫН ӨРГӨТГӨЛИЙН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

    2022-06-16 12:24:00

    Шинэ мэдээ

    Үндэсний их баяр наадмын тасалбарыг цахимаар худалдаална
    2022-06-29 13:46:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2022-06-28 16:11:00
    Завхан аймагт дулааны шугам сүлжээг нэмэгдүүлж, Арцсуурь-Нарийнсухайт -Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр замын төслийг эхлүүлнэ
    2022-06-28 12:35:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Загастайн давааны автозам бүрэн ашиглалтад орж, 21 аймаг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбогдлоо
    2022-06-27 12:41:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элчин сайд нарыг хүлээн авч уулзан Бичигт, Ульхан боомтын дэд бүтцийн асуудлаар ярилцав
    2022-06-23 16:33:00
    Дотоодын агаарын тээвэрлэгчдэд бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгоно
    2022-06-22 14:08:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний бие даасан байдлыг бий болгохгүйгээр хөгжил дэвшил, бүтээн байгуулалт ярих боломжгүй
    2022-06-16 13:14:00
    АМГАЛАН ДУЛААНЫ СТАНЦЫН ӨРГӨТГӨЛИЙН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
    2022-06-16 12:24:00
    Уналт таталтын эсрэг эм, бэлдмэлийн төрөл, бүртгэлийг нэмэгдүүлж, төлбөрийг төр хариуцна
    2022-06-15 15:20:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    • Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    ЯАМД
    • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
    • Барилга, хот байгуулалтын яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсрол, шинжлэх ухааны яам
    • Гадаад харилцааны яам
    • Зам, тээврийн хөгжлийн яам
    • Сангийн яам
    • Соёлын яам
    • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
    • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэн
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2022 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!