MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Монгол, Оросын хамтарсан “Сэлэнгэ 2021” хээрийн сургууль боллоо

    Монгол, Оросын хамтарсан “Сэлэнгэ 2021” хээрийн сургууль боллоо

    Мэдээ 2021-10-05
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улс, Оросын Холбооны Улсын зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2021” хээрийн сургууль Ардын хувьсгалын 100, Орчин цагийн зэвсэгт хүчний 100, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100, чөлөөлөх дайны 76 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн төвд боллоо.

    “Сэлэнгэ-2021” хээрийн сургуулийн үйл явцтай Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцлаа.  Ерөнхий сайд “Монгол Улс, Оросын Холбооны Улсын дипломат харилцааны  100 жилийн ой тохиож буй цаг үед “Сэлэнгэ-2021” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль зохион байгуулагдаж байгаа нь түүхэн ач холбогдолтой гэдгийг онцоллоо. Мөн энэ жил сургуулийг “Терроризмын эсрэг хамтарсан операцийг зохион байгуулах” сэдвийн дор явуулсан нь хоёр улсын Зэвсэгт хүчний дайчин нөхөрлөл, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, болзошгүй террорист үйлдлийн эсрэг сөрөг ажиллагаанд бэлтгэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг ахиулахад ихээхэн ахиц гарсан гэв.

    Хоёр улсын хамтарсан хээрийн сургуулийн үйл ажиллагаатай Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Д.Ганзориг,  ОХУ-аас Монгол Улсад суугаа  Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Иксандер Кубарович Азизов, ОХУ-аас Монгол Улсад суугаа Цэрэг, агаарын цэргийн атташе Анисов П.Г, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн орлогч дарга Носулев М.Я нарын албаны хүмүүс танилцлаа.

    “Сэлэнгэ 2021” хээрийн сургуульд Монгол Оросын 1600 гаруй цэргийн алба хаагч байлдааны 300 гаруй текник, хэрэгсэл, МИ-24 загварын найман нисдэг тэрэгтэй оролцлоо. Хээрийн сургуулийн зорилго нь хоёр улсын Зэвсэгт хүчний цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлж, терроризмын эсрэг хамтарсан операцийг зохион байгуулахад туршлага солилцох,  хууль бус зэвсэгт бүлэглэлтэй тэмцэл явуулах үеийн удирдлага, харилцан ажиллагаа, бүх талын хангалтыг зохион байгуулах захирагч, штабын дадлагыг төгөлдөржүүлэхэд чиглэлээ. Хээрийн сургуулийг Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга Бригадын генерал Л.Онцгойбаяр, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагчийн орлогч хошууч генерал Абдулхаджиев Р. М нар удирдав.

    “Сэлэнгэ 2021” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль нь Монгол Улс, ОХУ-ын хамтарсан “Дархан 1, 2, 3” сургуулиас үүсэлтэй юм байна.
     
    Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар   
     
     

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам

    2025-09-15 15:34:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдлагуудтай уулзлаа

    2025-09-12 19:55:00

    Засгийн газар Mining AI санаачилга хэрэгжүүлэхээ хөрөнгө оруулагчдад зарлалаа

    2025-09-11 16:17:00

    Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа

    2025-09-11 09:40:00

    Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжлэхээр болов

    2025-09-11 09:01:00

    Биржийн нүүрсний экспорт 739 мянган тонн болж, өмнөх сараас хоёр дахин өсжээ

    2025-09-10 15:21:00

    ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ

    2025-09-10 12:22:00

    Иргэдийн санал, санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгах D-GOV.mn цахим систем нэвтрүүллээ

    2025-09-10 12:16:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
    2025-09-15 15:34:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдлагуудтай уулзлаа
    2025-09-12 19:55:00
    Засгийн газар Mining AI санаачилга хэрэгжүүлэхээ хөрөнгө оруулагчдад зарлалаа
    2025-09-11 16:17:00
    Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа
    2025-09-11 09:40:00
    Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжлэхээр болов
    2025-09-11 09:01:00
    Биржийн нүүрсний экспорт 739 мянган тонн болж, өмнөх сараас хоёр дахин өсжээ
    2025-09-10 15:21:00
    ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ
    2025-09-10 12:22:00
    Иргэдийн санал, санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгах D-GOV.mn цахим систем нэвтрүүллээ
    2025-09-10 12:16:00
    Мансууруулах бодис улсын хилээр оруулж ирдэг найман бүлгийг илрүүлжээ
    2025-09-09 16:52:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!