MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын асуудлаар дүгнэлт гаргах тусгай хороо байгуулахаар шийдвэрлэжээ

    Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын асуудлаар дүгнэлт гаргах тусгай хороо байгуулахаар шийдвэрлэжээ

    Мэдээ 2020-12-01
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн, хугацаа хойшилсон шалтгааныг судалж дүгнэлт гаргах зорилгоор тусгай хороо байгуулах шийдвэрийг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гаргалаа. Төлөөлөн удирдах зөвлөлөөс байгуулсан тусгай хороо нь 4 гишүүнээс бүрдэх бөгөөд “Эрдэнэс оюу толгой” ХХК-иас нэр дэвшүүлсэн хоёр гишүүн, “Туркойс Хилл Ресурс” компаниас нэр дэвшүүлсэн хоёр гишүүнээс бүрдэхээр шийдвэрлэжээ. Тусгай хороо нь Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн, хугацаа хойшилсон шалтгааныг судалж дүгнэлт гаргах хөндлөнгийн шинжээчдийг сонгон томилох, шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн саналаа Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Төслийн менежмент, уурхайн дизайн, зардал хянах болон бусад холбогдох асуудлыг дэлгэрэнгүй судлах шинжээчдийн дүгнэлт хамгийн ихдээ зургаан сарын хугацаанд гарах боломжтой гэж тооцоолж байна.

    Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулахад нийт 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж анх тооцоолж байсан ч 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр “Рио Тинто” компаниас далд уурхайн хөрөнгө оруулалтын хэмжээ 1.2-1.9 тэрбум ам.доллароор нэмэгдсэн талаар мэдэгдсэн. Мөн ашиглалтад орох хугацаа анх тооцоолж байснаас 16-20 сараар хойшлох талаар мэдээлсэн юм. Оюутолгой зэс-алтны бүлэг ордын нийт нөөцийн 80 орчим хувийг далд уурхайгаас олборлоно гэж тооцоолж байгаа бөгөөд далд уурхай ашиглалтад орсноор “Оюутолгой” ХХК нь зэсийн олборлолтоор дэлхийд гуравдугаарт орох хэмжээний томоохон уурхай болох юм.  

    “Оюутолгой” ХХК-ийн нийт хувьцааны 34%-ийг Монгол Улсын Засгийн газар, үлдэх 66%-ийг Канад Улсын Торонтогийн хөрөнгийн бирж, АНУ-ын Нью-Йоркийн хөрөнгийн биржэд давхар бүртгэлтэй “Туркойс Хилл Ресурс” компани тус тус эзэмшдэг. “Рио Тинто” компани нь “Туркойс Хилл Ресурс” компанийн нийт хувьцааны хяналтын багц буюу 50.8%-ийг эзэмшиж, Оюутолгой төслийн уурхайн оператор, менежерийн хувьд “Оюутолгой ХХК”-ийн өдөр тутмын үйл ажиллагааны менежментийг хэрэгжүүлдэг.

    Энэхүү шийдвэрийн талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: “Оюутолгой ХХК-ийн хэрэгжүүлж буй далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын зардал анх төсөвлөсөн хэмжээнээс даруй 30 гаруй хувиар нэмэгдэж, далд уурхайн ашиглалтад орох хугацаа хоёр жил орчмоор хойшилсон шалтгааныг судалж, хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гаргуулах чиглэлээр “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа нь сайн хэрэг. “Оюутолгой” ХХК-ийн үйл ажиллагаанд Төлөөлөн удирдах зөвлөлөөс тавих хяналт сулралгүй, компанийн сайн засаглалын зарчмууд хэрэгжиж байгааг харахад баяртай байна. “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг бид дэмжиж байгаа бөгөөд далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт нэмэгдсэн шалтгааныг хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр тодорхой болгох нь “Оюутолгой” ХХК-ийн болон бүх оролцогч талуудын ашиг сонирхолд нийцэж, тус компанийн үйл ажиллагааны тогтвортой, үр ашигтай байдлыг урт хугацаанд хангахад хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Монгол Улсын Засгийн газар Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг бүрэн дэмжиж ажилладаг бөгөөд дэлхийн хэмжээний томоохон уурхай ашиглалтад орж Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд зохих хувь нэмрээ оруулах цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна” гэж байр сууриа илэрхийлжээ.

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

    2025-07-03 16:23:00

    Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ

    2025-07-03 15:38:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана

    2025-07-03 15:27:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

    2025-07-03 12:04:00

    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    2025-07-02 18:59:00

    Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа

    2025-07-02 18:24:00

    Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо

    2025-07-02 16:14:00

    3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа

    2025-07-02 14:22:00

    Шинэ мэдээ

    Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-07-03 16:23:00
    Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ
    2025-07-03 15:38:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    2025-07-03 15:27:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой
    2025-07-03 12:04:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-07-02 18:59:00
    Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
    2025-07-02 18:24:00
    Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо
    2025-07-02 16:14:00
    3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа
    2025-07-02 14:22:00
    Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, МҮХАҮТ-д шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо
    2025-07-01 14:06:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!