Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутгийн захиргааны байгууллагын “Бэлгэ тэмдэг”-н загвар шалгаруулах уралдааны удирдамж
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутгийн захиргааны байгууллагын бэлгэ тэмдгийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн энгийн ойлгомжтой хэлбэрээр шинэчлэх шаардлагатай тул нийт иргэд, уран бүтээлчдийн дунд, туг, бэлгэ тэмдэгний загвар бүтээх уралдаан зарлаж байна.
Ерөнхий шаардлага:
Туг, бэлгэ тэмдэг нь Монгол Улсын нийслэлийн төвийн дүүрэг болох Сүхбаатар дүүргийн онцлог, уламжлал шинэчлэлийн утга санааг агуулсан, орчин үеийн шаардлагад нийцсэн, сэтгэлгээний өндөр түвшинд хийгдсэн байна.
Бүтээлд тавигдах шаардлага:
· Монгол төрийн бэлгэдэлтэй уялдсан байх
· Энгийн ойлгомжтой, зөв дүрслэлтэй байх
· Орчин үеийн, уран сайхны өндөр түвшинд хийгдсэн, утга санаа, тайлбар төгс зохицсон байх
· Бүтээлийн дизайн нь цагаан, хар, өнгөт гадаргуу дээр хэвлэгдэхээр, видео, сонин сэтгүүл, ил захидал, сурталчилгааны материал, нэрийн хуудас, бусад материалууд дээр хэвлэгдэх боломжтой байх
· График дизайны мэргэжлийн программ дээр 400 pixel/inch-ээс дээш нягтралтай, жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй, үндсэн элементүүд харагдаж байх
· Уралдааны бүтээлийг CD, DVD дээр JPEG болон гүйцэтгэсэн програмын өргөтгөлөөр буулгасан файл болон өнгөний кодыг хавсарган ирүүлэх
· Уралдаанд оролцогч зөвхөн өөрийн зохиосон хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бусдын бүтээлээс хуулсан, санаа авсан, элемент агуулсан байж болохгүй
· Загвар бүрийн тайлбар, утга санааг А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр тайлбарлан бичсэн байх
· Оролцогч овог, нэр утасны дугаар, ажлын болон оршин суугаа газрын хаягаа тайлбар болон дугтуй дээрээ тодорхой бичсэн байх
Хүлээн авах хугацаа: 2013 оны 10 дугаар сарын 01-ний дотор
Шагналын сан: 5.000.000 / Таван сая төгрөг/
Хаяг: Сүхбаатар дүүргийн ЗДТГ, УБ 14201, Сүхбаатарын гудамж-3 Утас:325847
Цахим хаяг: info@sbdcouncil.mn