MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Уулзалт » Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН БИЙ БОЛГОНО

    Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН БИЙ БОЛГОНО

    Уулзалт 2020-09-01
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    ЗГХЭГ-ын харьяа Удирдлагын академийн 2020-2021 оны хичээлийн жилийн нээлт, сургалт арга зүйн семинарт ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ оролцов. Ирэх 2024 онд 100 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй тус академийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулах хэрэгцээ, шаардлага бий болж байгаа талаар тэрбээр тус академийн багш нарт дэлгэрэнгүй илтгэл тавьсан юм. Мөн тус академийн захирал Д.Сүрэнчимэг өнөөгийн үйл ажиллагаагаа ЗГХЭГ-ын даргад танилцуулав.

    Тус академийн хувьд чиг үүргийнхээ дагуу төрийн албан хаагчдыг төрийн албаны захиалгаар мэргэшүүлж, сургадаг. Тийм ч учраас Монгол Улсын төрийн ой санамжийг түүчээлэх, төрийн албан хаагчдыг бэлтгэдэг гол бааз суурь гэхэд болно.

    Монгол Улс анх удаа төрийн бодлогоо урт хугацаанд төлөвлөж, түүнд хүрэх дунд, богино хугацааны төлөвлөлт бүхий “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигтэй болж, засаглалын тогтвортой байдлыг эхлүүлэх эрх зүйн боломжийг бүрдүүлсэн гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онцолсон. Уг баримт бичигт төрийн албыг урт хугацаандаа хэрхэн бэхжүүлэхээр тусгасныг илтгэлдээ дурьдсан юм. Монгол Улсын хөгжлийн бодлого ямар үе шатуудыг туулсан, ирээдүйд ямар болох нь хөгжлийн урт хугацааны бодлогод хэрхэн тусгагдсаныг тус сургуулийн багш, эрдэмтдэд танилцуулсан. Энэ хүрээнд Удирдлагын академийн удирдлага, багш нарт хэд хэдэн чиглэлийг өгсөн юм.

    Тэрбээр, “Шинэчлэл бол “Уламжлал” гэдэг модонд ургасан навч гэдэг. Тийм учраас өмнө туулж ирсэн түүх, алдаа, оноогоо бид дүгнэж урагшлах ёстой. УИХ-аар саяхан батлагдсан Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн албаны шинэчлэлийн асуудал маш тодорхой тусгагдсан байгаа. ЗГХЭГ, төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи хамтраад төрийн албан хаагчийн цахим бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг ирэх дөрвөн жилд хийж дуусгана. Монгол төрийн хүний нөөцийн бодлого тодорхой байх ёстой. Жишээ нь, 2030 он гэхэд аль салбарт ямар мэргэжилтэн эрэлттэй байх, хаана ямар хэрэгцээ, шаардлага үүсэх нь одооноос тодорхой болох ёстой. Дэлхийн чиг хандлага ч ийм байгаа. Боловсролын байгууллагууд ч үүнд суурилж мэргэжилтэн бэлтгэх чиг хандлагаа тодорхойлж болно. Энэ зүг рүү бид явах цаг болсон. Өнөөдрийг хүртэл төрийн албан хаагчдын нэгдсэн тоо, насжилт, салбар бүрийн хүний нөөцийн хэрэгцээ, шаардлага зэрэг мэдээллийн нэгдсэн сан байхгүйгээс байгаа тоо, мэдээлэл нь хоорондоо зөрүүтэй явж ирсэн нь нууц биш. Дараагийн нэг асуудал нь төрийн албан хаагчдын сургалтыг бүсчилсэн байдлаар зохион байгуулах явдал. Төрийн нийт албан хаагчид Удирдлагын академийн сургалтанд жигд хамрагдаж чадахгүй байна. Хүртээмжийг нэмэгдүүлнэ гэсэн үг. Төрийн албан хаагчийн сургалтын цахим номын сан бий болгоно. Энэ нь төрийн нэгдсэн “Е Mongolia” цонхонд байрших байдлаар нээлттэй мэдээлэл, мэдлэг түгээх арга хэлбэр рүү шилжиж орох ёстой. Мөн төрийн албан хаагчдын хөгжлийн Олон улсын хурлыг ирэх дөрвөн жилд Монгол Улсдаа зохион байгуулах зорилт тавьж ажиллах хэрэгтэй. Ингэж чадвал бид дэлхийн бусад улс орнуудаас туршлага судлах, тэдний хаана яваагаа мэдэж чадна. Үүнээс гадна Удирдлагын академийг өргөжүүлж, одоо байгаа газрыг нь түшиглээд орчин үеийн шаардлагад нийцсэн сургалтын томоохон кампусыг ирэх дөрвөн жилд байгуулна. Дэлхийн ТОП гэгддэг, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг 11 сургуультай гадаад харилцааны хамтын ажиллагааг эхлүүлэх хэрэгтэй. Мөн “Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг Удирдлагын академийнхан Төрийн албаны зөвлөлтэй хамтарч боловсруулах шаардлагатай байгаа. Энэ мэтчилэн төрийн албыг бэхжүүлэхийн төлөөх Удирдлагын академийн бүхий л санал, санаачилгыг ЗГХЭГ-ын зүгээс бүрэн дүүрэн дэмжих болно. Мэргэшсэн, хариуцлагатай, чадварлаг, ёс зүйтэй Монгол төрийн албан хаагчдыг хөгжүүлцгээе" гэлээ 

    Уулзалт
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална

    2025-06-13 16:11:00

    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа

    2025-06-13 01:45:00

    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ

    2025-06-04 14:14:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа

    2025-06-03 14:26:00

    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна

    2025-06-02 18:59:00

    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина

    2025-05-28 14:39:00

    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна

    2025-05-23 14:29:00

    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна

    2025-05-21 12:08:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!