MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • E-ZASAG.MN
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
      • Зөвлөлдөх санал асуулга
    • COP17

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » ЗҮҮН ГУРВАН АЙМАГТ ЭНЭ ОНД ҮЕР, УСНЫ ОСЛООР 13 ИРГЭН АМЬ НАСАА АЛДСАН БАЙНА

    ЗҮҮН ГУРВАН АЙМАГТ ЭНЭ ОНД ҮЕР, УСНЫ ОСЛООР 13 ИРГЭН АМЬ НАСАА АЛДСАН БАЙНА

    Мэдээ 2020-07-31
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email


    Өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг хангайн бүсийн өвөлжилт, тулгамдсан асуудалтай танилцан үүрэг чиглэл өгч ажилласан. Ажлын хэсэг өнөөдөр Хэнтий аймагт ажиллан зүүн аймгуудын өвөлжилтийн бэлтгэл хангах, тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх зөвлөлдөх уулзалт зохион байгуулж байна. Уулзалтад Сүхбаатар, Дорнод аймгийн Засаг дарга, Онцгой байдлын газрын дарга болон холбогдох албаныхан оролцож байна. Уулзалтыг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар нээн үг хэлсэн. Тэрээр сүүлийн гурван жилд зүүн аймгуудын нутагт аюулт үзэгдэл, ослын 808 тохиолдол бүртгэгдэж, үүний улмаас 53 хүн амь насаа алдаж, нийт 2,9 тэрбум төгрөгийн хохирол учирсныг онцлон тэмдэглэлээ. Тэр дундаа Дорнод аймагт ой хээрийн түймэр, хил дамнасан хээрийн түймэр сүүлийн жилүүдэд ихээхэн гарсан байдаг. Түүнчлэн малын гоц халдварт шүлхий, цэцэг өвчин зүүн аймгуудад голомтлон гарч байсан байна.  Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар "2016, 2017 онуудад зүүн гурван аймгийн 37 сум буюу нийт сумын 80.4 хувьд хонины цэцэг өвчин гарч 4148 толгой мал, 2017, 2018 онуудад 28 сум буюу нийт сумын 60.8 хувьд шүлхий өвчин гарч 4227 толгой малыг зориудаар устган Засгийн газраас 2.8 тэрбум төгрөг зарцуулсан" гэдэг тоон мэдээлэл хэлсэн юм.
    Зүүн гурван аймагт 2017-2020 онд тохиолдсон 37 удаагийн үер болон усны ослоор 57 хүн амь насаа алдсан бөгөөд энэ оны 6, 7 дугаар сар гэхэд Дорнод аймагт хоёр, Сүхбаатар аймагт гурав, Хэнтий аймагт 6 хүн цаг бусаар амь насаа алджээ.
    Энэ талаар Цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал "7 дугаар сарын 20-ны өдрийн байлаар зүүн гурван аймагт гол мөрөн, тогтоол усанд 13 иргэн амь насаа алдсан байна" гэдэг тоон мэдээллийг танилцуулахдаа онцолсон.
    Харин зуншлагийн тухайд 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Дорнод аймгийн Булган, Чулуунхороот, Халхгол сум, Сүхбаатар аймгийн баруун өмнөд хэсэг буюу Баяндэлгэр, Онгон, Түвшинширээ, Уулбаян сумын нутгаар гандуу, газрын гарц муу, бусад нутгаар зуншлага сайн хэдий ч өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах шаардлагатай байгааг анхаарууллаа.
    Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор ган, зудын давтамж ихэссэн, малын тоо толгой ихээхэн өссөн, олон аймаг, сумдад бэлчээрийн даац хэтэрсэн өвөлжилтийн бэлтгэлийг хангалтгүй хийсэн зэрэг шалтгаанаар улсын хэмжээнд 2000-2002 онд 12.5 сая мал, 2008-2010 онд 13.7 сая толгой мал хорогджээ.
    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ “Зүүн бүсийн гурван аймгийн сумдын 50 хувь нь зуншлага сайтай, 30 хувь нь тааруу, 20 хувь нь гантай байна. Бусад аймагтай харьцуулахад зүүн бүсийн аймгууд зуншлага харьцангуй сайн байгаа учраас өвөлжилтийн бэлтгэл хангах, хадлан тэжээл бэлтгэх чиглэлээр Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн удирдлагуудад өндөр хариуцлага ирж байгааг ухамсарлаж ажиллах шаардлагатай. Өвөл, хаврыг өнтэй давахын тулд 60.2 мянган тонн өвс, 15.9 мянган тонн тэжээл бэлтгэх шаардлагатай байгаа. Засгийн газраас хадлан тэжээл бэлтгэхэд төсвөөс дэмжлэг, татаас үзүүлэхгүй байх шийдвэр гарсан учраас орон нутгийн удирдлагууд нөөц бололцоогоо бүрэн дайчилж, малчин өрх бүрийг хадлан тэжээлээ хангалттай төвшинд бэлтгэхийг уриалж ажиллах шаардлагатай байна” гэлээ.
    Аймгийн Засаг дарга нараас Монгол Улсын Шадар сайдтай байгуулсан хамтран ажиллах гэрээний хэрэгжилт Дорнод аймагт 2019 онд 95.7 хувь, 2020 оны явц 50 хувь, Сүхбаатар аймагт 2019 онд 97.5 хувь, 2020 оны явц 56.2 хувь, Хэнтий аймагт 2019 онд 96.3 хувь, 2020 оны явц 21.8 хувийн хэрэгжилттэй байгаа бөгөөд гэрээний хэрэгжилтэд анхаарах хэрэгтэйг Шадар сайд Я.Содбаатар аймгийн Засаг дарга нарт анхаарууллаа гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.


    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА

    2026-10-22 14:11:00

    435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛНЭ

    2026-10-21 14:16:00

    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ

    2026-10-21 11:51:00

    НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

    2026-10-20 14:57:00

    “ЕРӨНХИЙ САЙДААС АСУУ” УУЛЗАЛТЫН ҮЕЭР ИРГЭН, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛАВ

    2026-10-18 17:25:00

    ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ТУЛГАРСАН АСУУДЛЫГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭНЭ

    2026-10-18 14:34:00

    ЕВРАЗИЙН ЗАХ ЗЭЭЛД ЦЕМЕНТ ГАРГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙДААС ХҮСЛЭЭ

    2026-10-17 14:55:00

    “ШИНЭ ХОВД” ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

    2026-10-17 13:51:00

    Шинэ мэдээ

    ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА
    2026-10-22 14:11:00
    435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛНЭ
    2026-10-21 14:16:00
    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ
    2026-10-21 11:51:00
    НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
    2026-10-20 14:57:00
    “ЕРӨНХИЙ САЙДААС АСУУ” УУЛЗАЛТЫН ҮЕЭР ИРГЭН, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛАВ
    2026-10-18 17:25:00
    ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ТУЛГАРСАН АСУУДЛЫГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭНЭ
    2026-10-18 14:34:00
    ЕВРАЗИЙН ЗАХ ЗЭЭЛД ЦЕМЕНТ ГАРГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙДААС ХҮСЛЭЭ
    2026-10-17 14:55:00
    “ШИНЭ ХОВД” ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
    2026-10-17 13:51:00
    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА
    2026-10-16 13:30:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!