MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
      • Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв
    • Засгийн газар
      • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
      • Барилга, хот байгуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсрол, шинжлэх ухааны яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
      • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёлын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • covid-19

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Засгийн газрын хуралдаан » Албан хаагчид түрээслэсэн орон сууцаа 15 жилийн дотор өмчлөх боломжтой

    Албан хаагчид түрээслэсэн орон сууцаа 15 жилийн дотор өмчлөх боломжтой

    Засгийн газрын хуралдаан 2020-06-12
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Засгийн газрын ээлжит бус хурал 2020 оны 6 дугаар сарын 12-ны Баасан гаригт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Албан хаагчид  түрээслэсэн орон сууцаа 15 жилийн дотор өмчилж авна

    Дэлхий даяар КОВИД19 халдварт цар тахал дэгдэж, Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд хагас жил орчим болж байна. Дотооддоо халдвар алдаагүй, зөөвөрлөгдөж ирсэн тохиолдлуудыг эмчилж, хяналтдаа барьж байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд  Засгийн газар, УОК-оос гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд  тэргүүн эгнээнд  хүнд нөхцөлд, өргөсөн тангарагтаа үнэнч үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн. Энэ дагуу ажлын хэсэг томилогдон ажиллаж буй. Төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдад эмч, сувилагч, асрагч, жолооч, үйлчлэгч, онцгой байдлын аврагчид, хил, гаалийн байцаагч нар, цэвэршүүлэх байгууламжийн засварчин, техникчид, тагнуул, цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагч нарыг хамруулж байна. Галын шугамд ажиллаж буй албан хаагчдын амьдралын орчин нөхцлийг дээшлүүлэх, нийгмийн баталгааг бий болгох, гэр бүлийнхнийх нь ая тухыг хангах, цаашдын амьдралын чанарыг сайжруулах нь тус хөтөлбөрийн зорилго. 

    Хөтөлбөрт хамрагдах албан хаагчдыг тухай тухайн байгууллагууд нь хамт олныхоо саналаар ил тод шударгаар сонгох зарчим баримталж ажиллахыг  УОК-оос үүрэг болгосон. Одоогоор ХӨСҮТ-ийн 10 албан хаагч орон сууцны батламжаа хүлээж аваад байна. Хөтөлбөрийг маш богино хугацаанд үр дүнтэй, албан хаагчиддаа хүндрэлгүй шууд түлхүүрээ авч, орон сууцандаа нүүж орохоор зохион байгуулахаар зорьж байна.

    Иймд түрээсийн орон сууцанд орж буй иргэдэд тавьдаг байсан шаардлагуудыг хасч, хөнгөвчлөн, Засгийн газрын 2019 оны 138 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам” –ыг өөрчлөн 2.2.2-т нэмэлт өөрчлөлт оруулж, өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар батлав.

    Ингэснээр түрээслэгчдэд дараах хэд хэдэн нэмэлт боломж олгогдож байна. Өмнө нь иргэн орон сууцаа 5 хүртэлх жилийн дотор түрээслээд энэ хугацаандаа үлдсэн төлбөрөө гүйцээн төлж өмчлөлдөө авдаг байсан бол хугацааг 15 хүртэлх жил болгон сунгав. Тодруулвал иргэн улсын төсөв, хөгжлийн сангийн хөрөнгөөр барьсан орон сууцнаас сонговол 5 хүртэлх жил, бусад хувилбарын санхүүжилтээр баригдсан барилгаас сонговол 15 хүртэлх жил түрээслээд түрээслэх явцдаа сар бүр хуваарийн дагуу хэсэгчлэн төлсөөр түрээсийн орон сууцаа худалдан авч, өмчлөх боломжтой байхаар тусгаж өгчээ.

    Мөн сонголтын хүрээг нэмэгдүүлсэн байна. Зөвхөн улс, орон нутгийн төсөв, хөгжлийн сангийн хөрөнгөөр барьсан орон сууцнуудаас сонголт хийх болзол тавьдаг байсан бол одоо гадаад, дотоодын зээл буцалтгүй тусламжаар болон  хувийн аж ахуй нэгжүүд өөрийн хөрөнгөөр барьсан  100 хувь ашиглалтад орсон байрнуудаас сонгох өргөн сонголтыг олгож байна. Түүнчлэн зай талбайн дээд доод хязгаар заахаа больсон. Албан хаагч өөрийн орлогодоо тулгуурлан, хүссэн байраа сонгоно. Бас нэг чухал боломж нь 30 хүртэл хувийн урьдчилгаа төлбөр шаарддаг байсныг цуцалж, урьдчилгаагүй шууд орон сууцандаа орох боломжоор хангаж байгаагаараа энэ удаагийн хөтөлбөрийн давуу тал оршиж байна. Уг тогтоолыг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс  дагаж мөрдөнө.

    Товчоор

    -  Хүн ам орон сууцны 2020 оны тооллогын дүнг танилцуулав. Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүнгээр Монгол Улсын хүн ам 3.296.866, өрхийн тоо 897.427 болжээ. 2010 оны улсын ээлжит тоологоос хойш Монгол улсын хүн ам жилд дунджаар 2.2 хувиар өссөн байна. Хүн амын насны бүтцийн хувьд ерөнхийдөө залуу хэвээр буюу 0-14 насны хүүхэд 31.5 хувь, 15-64 насны хүн ам 64.4 хувь, 65 түүнээс дээш насны хүн ам 4.1 хувийг эзэлж байна. Нийт хүн амын 46 хувь Улаанбаатар хотод 19 хувь нь хангайн бүсэд, 16 хувь нь төвийн бүсэд, 13 хувь нь баруун бүсэд, 7 хуь нь зүүн бүсэд, нийт хүн амын 7 хувь нь буюу 122.3 мянган хүн гадаадад 6 болон түүнээс дээш сараар оршиж байна. Нэг кв/км нутаг дэвсгэрт ногдох хүний тоо 2.1 болж 2010 оноос 0.4 функтээр өссөн байна.

    -  Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт  коронавирусын цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн буцалтгүй тусламжийн хүрээнд 1 тэрбум иен, “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд зориулж 249 сая иений буцалтгүй тусламжийг тус тус олгохоор шийдвэрлээд байна. Иймд Солилцох ноот бичгүүдэд гарын үсэг зурах эрхийг ГХ-ны сайдад зөвшөөрлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Засгийн газрын хуралдаан
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Төрийн байгууллага, төрийн өмчит компаниудын удирдлагуудтай уулзаж ‘Шүүр ажиллагаа’-ны хүрээнд хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулав

    2023-03-31 17:09:00

    Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг Ерөнхий сайд хүслээ

    2023-03-30 12:02:00

    Жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй байх саналыг Засгийн газраас өглөө

    2023-03-29 14:57:00

    Л.Оюун-Эрдэнэ: Олон улсын байгууллагад ажилласан хугацааг төрийн албанд ажилласан жилтэй дүйцүүлэх эрх зүйн орчныг бий болгоно

    2023-03-27 11:36:00

    Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно

    2023-03-23 17:49:00

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ СУРГАЛТЫН ТЭТГЭЛГИЙН 2023 ОНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

    2023-03-23 15:32:00

    Х.Нямбаатар: Мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийн дансыг царцаана

    2023-03-22 15:14:00

    БНСУ ДАХЬ МОНГОЛ ИРГЭД “ХУРДАН” ЦЭГЭЭС ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ

    2023-03-20 13:49:00

    Шинэ мэдээ

    ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Төрийн байгууллага, төрийн өмчит компаниудын удирдлагуудтай уулзаж ‘Шүүр ажиллагаа’-ны хүрээнд хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулав
    2023-03-31 17:09:00
    Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг Ерөнхий сайд хүслээ
    2023-03-30 12:02:00
    Жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй байх саналыг Засгийн газраас өглөө
    2023-03-29 14:57:00
    Л.Оюун-Эрдэнэ: Олон улсын байгууллагад ажилласан хугацааг төрийн албанд ажилласан жилтэй дүйцүүлэх эрх зүйн орчныг бий болгоно
    2023-03-27 11:36:00
    Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
    2023-03-23 17:49:00
    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ СУРГАЛТЫН ТЭТГЭЛГИЙН 2023 ОНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА
    2023-03-23 15:32:00
    Х.Нямбаатар: Мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийн дансыг царцаана
    2023-03-22 15:14:00
    БНСУ ДАХЬ МОНГОЛ ИРГЭД “ХУРДАН” ЦЭГЭЭС ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ
    2023-03-20 13:49:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, эрдэмтэн багш нартай уулзлаа
    2023-03-20 11:40:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    • Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    ЯАМД
    • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
    • Барилга, хот байгуулалтын яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсрол, шинжлэх ухааны яам
    • Гадаад харилцааны яам
    • Зам, тээврийн хөгжлийн яам
    • Сангийн яам
    • Соёлын яам
    • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
    • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэн
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2023 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!