Төрийн үйлчилгээг малчид, иргэдэд хүргэдэг хамгийн чухал байгууллага бол засаг захиргааны хамгийн бага нэгж баг байдаг. Тэдний ажиллах орчин нөхцөл, унаа техникийг шийдсэнээр иргэдэд хүрэх төрийн ажил үйлчилгээний хүртээмж, чанар нэмэгдэнэ.
Өмнөговь аймгийн хэмжээнд сүүлийн 3 жилд Цогтцэций сумын Өгөөмөр баг, Номгон сумын Дэрсэнэ-Ус баг, Гурвантэс сумын Бага-Овоо баг, Ханхонгор сумын Мандах баг, Даланзадгад сумын 1, 2, 6, 8 дугаар багийн төвийн барилгыг шинээр барьж ашиглалтад оруулав.