Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор гарал үүсэл тодорхойгүй, бичиг баримтын бүрдэлгүй 72 хайрцаг буюу 7 тонн хөрсгүй цэцэг импортлохоор завдсаныг Хилийн мэргэжлийн хяналтын албанаас илрүүлж Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцон, бараа бүтээгдэхүүнийг хурааж, захиргааны зөвлөлд шилжүүллээ.