MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Халдвар авсан иргэдэд шаардлагатай бүх эмчилгээг хийж байна

    Халдвар авсан иргэдэд шаардлагатай бүх эмчилгээг хийж байна

    Мэдээ 2020-03-17
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Халдвар авсан иргэдэд шаардлагатай бүх эмчилгээг хийж байна 

    Улсын онцгой  комисс хуралдан Шинэ коронавируст халдвартай холбоотой нөхцөл байдал, хийж байгаа ажил зэргийн талаар хэлэлцлээ. БНСУ-аас ирсэн хоёр эмэгтэйн биеийн байдал тогтвортой, Москва хотоос ирсэн эмэгтэйн бие хүндэвтэр байгаа тухай ХӨСҮТ мэдээлсэн байна. Дээрх гурван хүнтэй нэгдүгээр зэргийн  хавьталтай 111 иргэнээс шинжилгээ авсан бөгөөд 61-ийнх нь хариу сөрөг гарчээ. ХӨСҮТ-д ажиллах эмч, сувилагч, асрагч нарын тоог нэмэх, халдвар авсан иргэдийн эмчилгээнд онцгой анхаарах зэргийг Монгол Улсын Шадар сайд, Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин үүрэг болголоо. Эх орондоо ирэх хүсэлт гаргасан, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг авч ирэхээр “МИАТ” компанийн онгоц 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсыг зорих гэж байна. Цаашид иргэдийн тоо, судалгааг гаргаж, тусгай нислэгээр авчрахаар төлөвлөж байгааг Шадар сайд хэлэв. Дипломат төлөөлөгчийн болон Консулын газруудын ажилтан, албан хаагчдыг шинжилгээнд хамруулах, гадаадад байгаа иргэдээ халдварт өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлаа эрчимжүүлэхийг Улсын онцгой комисс чиглэл болгов. Одоогоор аймаг, хот хоорондын зорчигч, автотээврийн хөдөлгөөнийг хязгаарлахгүй. Их, дээд сургууль, коллеж, МСҮТ, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг сунгах эсэхийг ойрын өдрүүдэд шийдвэрлэхээр болов. Мөн холбогдох яам, байгууллага, аж ахуйн нэгжүүд бэлтгэлээ бүрэн хангасны дараа нүүрс, газрын тосны экспортыг эхлүүлэх эсэхийг хэлэлцэх юм.  

    Баян-Өлгий аймгийн иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ

    2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсаас Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор орж ирсэн монгол иргэний эхний шинжилгээний хариу сөрөг гарсан тухай аймгийн Засаг дарга А.Гылымхан Улсын онцгой комисст мэдээллээ. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 133 хүнийг тусгаарлах байранд, 59 хүнийг гэрт нь тусгаарлан, байнгын хяналт тавьж байна. Бүгд Найрамдах Казахстан Улсад Монгол Улсын 1000 гаруй иргэн сурч, зорчиж байгаа бөгөөд хилээр орж ирвэл Бугат, Сагсай сумын болон “Эмпати” сургуулийн дотуур байранд тусгаарлахаар төлөвлөжээ. Аймгийн хэмжээнд 110 сая гаруй төгрөгийн үнэ бүхий ариутгал, халдваргүйтгэлийн бодис, эм тариа, амны хаалт, хувийн хамгаалах хэрэгсэл байна. Цаашид нөөц бүрдүүлэхэд шаардлагатай 255 сая төгрөгийн асуудлыг Улсын онцгой комисс авч үзэхээр боллоо. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин аймгийн Нэгдсэн эмнэлэгт туулах чадвар сайтай автомашин өгөхөөр шийдвэрлэлээ. Цаашид тусгаарласан иргэддээ байнгын хяналт тавих, тусгаарлах байранд хэт олноор нь байрлуулахгүй байх, иргэдийг аль болох гадуур явахгүй байх, хувийн ариун цэврээ сахих, шинж тэмдэг илэрвэл утсаар зөвлөгөө авах, шаардлагатай бол эмнэлэгт хандах зэргийг зөвлөж байхыг Улсын онцгой комиссоос үүрэг болголоо. 2020 оны 03 дугаар сарын 17-ны байдлаар ХӨСҮТ, Баян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт 37 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нийт 1335 хүнийг тусгаарлан, ажиглалтад аваад байна.

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно

    2025-06-20 17:46:00

    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    2025-06-20 14:51:00

    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    2025-06-20 14:36:00

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ

    2025-06-19 18:34:00

    Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа

    2025-06-19 13:32:00

    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ

    2025-06-18 19:15:00

    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв

    2025-06-18 13:44:00

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо

    2025-06-18 00:53:00

    Шинэ мэдээ

    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-06-20 14:36:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа
    2025-06-19 13:32:00
    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!