Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд орон нутагт ажилласан Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв Багануур дүүргийн Засаг дарга М.Гончигжавтай уулзаж ярилцлаа. Уулзалтын эхэнд Эрчим хүчний дэд сайд Багануур дүүрэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 9.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий дулааны үл хамаарах системийн барилга байгууламжийн шугамд хамаарах газрын асуудалд анхаарлаа хандуулахыг Засаг даргаас хүслээ. Энэ асуудлаар холбогдох захирамж шийдвэрийг гаргаж, мэргэжлийн хүмүүсийг газар дээр нь ажиллуулахаар томилсон тухай Засаг дарга мэдээлээд цаашид Багануур дүүрэгт эрчим хүчний чиглэлээр ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаагаа дэд сайдад мэдээлэв.
Багануур дүүрэгт гэр хорооллын дахин төлөвлөлт хийгдэж, гэр хороолол руу чиглэсэн 13.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий дулааны шугам татах ажил хийхээр болжээ. Энэ шугамд гэр хороолол бүхэлдээ хамрагдах бөгөөд 600 гаруй амины орон сууц, шинээр баригдах Залуус хороолол холбогдох юм байна. Иймд Багануурт шинээр барихаар төлөвлөж байгаа цахилгаан станцыг давхар дулаан үйлдвэрлэхээр хамтад нь шийдвэрлэх боломж байгаа эсэхийг судалж үзэхийг байгаа Эрчим хүчний дэд сайд П.Доржпүрэвээс Засаг дарга хүслээ.