MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Уулзалт » Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруй бараалхав

    Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруй бараалхав

    Уулзалт 2020-02-20
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруй бараалхсан бөгөөд энэ үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын мэндчилгээг уламжилж, хоёр талын хамтын ажиллагаа болон цаг үеийн асуудлаар санал солилцов.

    Монголыг сайн мэддэг, олон жил манай улсад ажилласан, туршлагатай хүн Элчин сайдаар томилогдон ирсэнд таатай байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв.

    Элчин сайд Чай Вэньруй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпиний 2014 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалаар манай хоёр улс “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаатай болж, өдгөө харилцааг шинэ агуулгаар баяжуулан, гүнзгийрүүлэх бодлогыг БНХАУ-ын төр засаг баримталж буйг дурдаад, Элчин сайдаар ажиллах хугацаандаа энэхүү зарчмыг баримтлан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өөрийн бүхий л мэдлэг чадварыг дайчлан ажиллах болно гэв. Тэрээр БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн арга хэмжээг өнгөрсөн онд тэмдэглэн өнгөрүүлсэн нь иргэд хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг тэмдэглэв. Цаашид харилцан ашигтай, харилцан хүртээмжтэй байх зарчмаар хоёр орны уул уурхай, дэд бүтэц, банк санхүү, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхүү анхаарна хэмээн Элчин сайд онцлов. Мөн Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг аль болох эрт ажил хэрэг болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

    Сүүлийн жилүүдэд БНХАУ Монгол Улсын сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй, амжилттай хөгжиж ирснийг тэрбээр тэмдэглээд БНХАУ үүнд сэтгэл хангалуун байгааг дуулгав.

     Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянд дэвшүүлж буй мэндчилгээг уламжилж өгөхийг Элчин сайдаас хүсэв. БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байдгийг тэмдэглэв.

    БНХАУ-д дэгдээд байгаа шинэ коронавирусын халдвараас болж олон хүний амь нас эрсдсэнд эмгэнэл илэрхийлж, энэхүү сорилт бэрхшээлийг Хятадын ард түмэн амжилттай даван туулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор манай талаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг ойлгож хүлээж авна гэдэгт итгэж байна гэв.

    Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэгчлэн Монгол Улсын Засгийн газраас  БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг" хүмүүнлэгийн аяныг эхлүүлснийг дурдаад энэхүү хүнд нөхцөл байдлыг даван туулахад хөршөө дэмжиж, хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлэв.

    Элчин сайд хэлэхдээ “БНХАУ-ын дарга Ши Жиньпин биечлэн удирдаж, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Ажлын хэсгийг ахалж коронавирусийн халдвар, тархалттай тэмцэж байна. Халдварыг хязгаарлах, гадагшаа тархаахгүй байхад онцгой анхаарч, арга хэмжээ авч байгаа нь үр дүнд хүрч, сүүлийн өдрүүдэд халдвар авсан хүний тоо эрс буурч, эдгэрсэн хүний тоо улам нэмэгдэж, нас барсан хүний тоо буурч байгаа нь бидний авч хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнтэй байгааг нотолж байна” гэлээ. Монгол Улсад нэг ч тохиолдол  бүү гараасай гэж Хятадын ард түмэн хүсч байна гэдгээ ноён Элчин сайд Чай Вэньрүй илэрхийлсэн. Мөн тэрбээр “Монгол Улсын зүгээс биднийг зовох цагт Монголын ард түмэн гар сунган, сэтгэл харамгүй тусалж буйд Засгийн газар болон ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархлаа илэрхийлж, Хятадын ард түмэн хүний ач тусыг мэддэг, ачийг хариулдаг ард түмэн” гэв. 

      Ноцтой цаг үед нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс авч хэрэгжүүлсэн хорио цээрийн дэглэм нь эдийн засаг, ачаа тээвэр, бизнесийн хамтын ажиллагаанд бэрхшээл, саад учруулж буй хэдий ч удахгүй хэвийн байдалд орно гэдэгт найдаж буйгаа Элчин сайд Чай Вэньруй тэмдэглэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

    Уулзалт
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална

    2025-06-13 16:11:00

    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа

    2025-06-13 01:45:00

    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ

    2025-06-04 14:14:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа

    2025-06-03 14:26:00

    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна

    2025-06-02 18:59:00

    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина

    2025-05-28 14:39:00

    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна

    2025-05-23 14:29:00

    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна

    2025-05-21 12:08:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!