Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газраас 2019 онд Гэр бүлийн гишүүдийн оролцоог нэмэгдүүлж, бүтээлч сэтгэлгээ, хөгжил рүү тэмүүлсэн амьдралын идэвхэд нөлөөлж, өрх гэр бүлийн амьдралын чанарыг сайжруулан, хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчинг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, зорилгоор хэрэгжүүлсэн “Аз жаргалтай иргэн” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч байна. Тус хөтөлбөртөө сумынхаа 65 өрх (287 иргэн)-ийг сонгон авсан аж.
Хөтөлбөрийн хүрээнд 55 иргэнийг нийтийг хамарсан байнгын болон түр ажлын ажлын байранд зуучилж, өрхийн орлогыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлжээ. Мөн 6 өрхийн 10 иргэнийг 30 сая төгрөгийн төсөл хөтөлбөрт хамруулсан байна. Үүнд: хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 1 иргэн (таван сая төгрөг), малжуулах төсөлд 4 өрхийн 8 иргэн (хорин сая төгрөг), ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 1 иргэн (таван сая төгрөг) тус тус хамруулжээ.
Түүнчлэн хөтөлбөрийн өрхүүдээс 6 өрхөд таван ханатай гэр (есөн сая төгрөг), 4 өрхийн хашааг засч тохижуулах (хоёр сая төгрөг), 1 иргэнийг хөдөлмөр эмнэлгийн магадлах комиссын хурлаар хөгжлийн бэрхшээлийг тогтоон тэтгэмжид хамруулсан бөгөөд 10 өрхөд хувцасны дэмжлэг үзүүлж, 21 өрхийг эко усны саваар хангаж тус хөтөлбөрт нийт дөчин нэгэн сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлж үр дүнтэй хэрэгжүүлсэн байна.